Өөдөөс харан байрлах цагаан угалзан хээт хүрээтэй том толинд өөрийнхөө тусгалыг харан зогсоно. Энэ хүн би мөн гэж үү?...Хааяа хааяахан нүүрээ буддаг миний хувьд дэндүү хэтрүүлсэн юмуу даа гэж хэлмээр тодоос тод нүүр будалт,
Задгай тавьж үзүүр хэсэгт нь том долгион оруулж өгсөн намирсан үс,
Эмэгтэй хүн бүрийн нүдийг булаам томоос том алмазан шигтгээтэй ээмэг зүүлтний хослол,
Задгай тавьсан үсний минь цаанаас ч эгэмний ясыг тодлон харагдуулам задгай энгэртэй, бэлхүүсийг улам нарийхан харагдуулах мэт бариу хирнээ дэрвэгэр хормойтой, газар чирэгдэн шүргэх уртаас урт нүд гялбам сувдан цагаан даашинз,
Хормойгоо бага зэрэг дээш өргөвөл өндөр боловч хөлд эвтэйхэн, эмэгтэйлэг шинжийг агуулсан шөвгөр хоншоорт цагаан өнгийн шигтгээтэй өндөр өсгийт,
YOU ARE READING
Marriage
RomanceТүүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чаддаггүй мөс шиг сэтгэл зүрхээ хайлуулаад намайг хайрладаг болсон... Энэхүү бичвэрт дурьдагдсан үйл яв...