•21•

4.7K 359 28
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургуулийн ойролцоох кофе шопт ирвэл цонхны дэргэдэх ширээнд суусан Анна нүдэнд туссан юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сургуулийн ойролцоох кофе шопт ирвэл цонхны дэргэдэх ширээнд суусан Анна нүдэнд туссан юм. Удаанаар алхсаар түүний өмнө очиж суулаа.

Би Анна руу харсаар "Яриагаа үргэлжлүүл!"

Анна жуумалзсаар "Одоо болтол чамайг хараад дургүй минь хүрдэг хэвээр байх шив. Инээдтэй юм..."

Би түүний дооглонгуй өнгө аястай ярьж байгаад нь дургүй хүрч байгаа ч тэвчих хэрэгтэй байх гэж бодон яриагаа үргэлжлүүлэн "Надад тэгээд чамайг харах таатай байна гэж бодоо юу? Өөр зүйл яриад байлгүй гол ярих юмаа ярь."

Анна доош харсаар "Чамд өөрийнхөө талаар тайлбар тавина гэсэн чинь бүр ам эвлэж өгөхгүй нь. Алинаас нь эхэлдэг юм билээ?"

Би дуугүй л Аннагын ярихыг хүлээн суусаар байлаа.

"Би Сэүнд сайн болоод 3 жил болж байна. Энэ хугацаанд Сэүн ч бас надад сайн байсан. Гэхдээ чамайг гарч ирэх хүртэл... Би уржигдар энэ бүгдийг Сэүнээс сонссон юм л даа. Тэр бага байхдаа чамтай тоглож их дуртай байсан гэсэн. Тэрэндээ ч тэр юм уу чамтай үргэлж гэрлэнэ гэж ярьдаг байсан болохоор нь чиний аав болон Сэүний аав хоёр хүүхдүүдээ гэрлүүлнэ гэж бие биедээ амлалт өгсөн юм шиг байна лээ. Тэрнээс хойш цаг хугацаа өнгөрч бид гурвын аавуудын байгуулсан компани амжилттай болж ирсэн. Харин манай аав шуналдаа хөтлөгдөөд танай аав болон Сэүний аавтай хамтарч байсан бизнесээ өөрийн болгочихсон юм байна лээ. Тэгээд манай аавуудын харилцаа тэр үедээ дуусгавар болсон. Түүнээс олон жилийн дараа Сэүн Америк явахад нь бид хоёр учирсан... Гэхдээ..."

Marriage Where stories live. Discover now