•25•

4.5K 321 49
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Эхнэр тань зургаан долоо хоногтой жирэмсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Эхнэр тань зургаан долоо хоногтой жирэмсэн. Мэдээгүй гэж үү? Уг нь шинж тэмдгүүд нь илэрсэн л баймаар юм. Сарын тэмдэг гэх мэтчилэн..."

Сүхён жирэмсэн гэж үү?

Эмчийн хоёр мөрнөөс барьсаар "Ядарснаас болоод сарын тэмдэг нь хойшилсон байх гэж ярьж байсан. Эмчээ! Үнэхээр эхнэр маань жирэмсэн гэж үү?"

Эмч над руу гайхсан харцаар харсаар толгой дохин "Үнэхээр мэдээгүй байж ээ. Тийм ээ, таны эхнэр жирэмсэн. Удахгүй та хоёр хүүхэдтэй болох нь байна."

Үүнийг сонсоод гадаа аль хэдийн нар жаргачихсан байгаа ч толгой дотор минь дахин нар мандах шиг л болж байлаа.

Хэдэн зуун эрвээхий намайг тойрон нисэж, энэ дэлхийн хамгийн азтай хүн шиг өөрийгөө санана.

Би эмчийн өөдөөс бөхийсөөр "Баярлалаа эмчээ, баярлалаа" гэсээр талархлын үгийг зогсоо зайгүй хэлж байлаа.

Харин эмч "За тэгвэл та хоёрт баяр хүргэе. Эхнэрийг тань сэрсний дараа яриагаа үргэлжлүүлцгээе" хэмээн хэлээд сувилагчийг дагуулан гарав.

Би эмчийг гарав уу үгүй юү Сүхёнийхаа гараас атгасаар "Хайрт минь хоёулаа удахгүй бяцхан үртэй болох нь. Гайхалтай биш гэж үү?" хэмээн түүнийхээ нүүр лүү мишээсээр зогссон юм.

~Сүхёний талаас~

Гэрийн орыг бодвол хамаагүй хатуу орон дээр хэвтэж байгаагаа мэдэрсэн би нүдээ нээн эргэн тойрноо харвал гэртээ биш байгаагаа бүрэн ойлгосон юм. Гарт минь нэгэн зүйл мэдрэгдэхэд нь өндийн харвал Сэүн гараас минь атгасан чигээр орыг дэрлэн унтсан байх нь харагдана.

Marriage Where stories live. Discover now