~3 жилийн дараа~
Он жилүүд харвасан сум шиг өнгөрч дөрвөн сарын дараа би сургуулиа төгсөх гэж байна. Энэ хугацаанд Сэүн бид хоёр зөвхөн хичээл номондоо анхаарч сургуулиа амжилттай төгсөхөө зорилго болгон тавьсан байсан юм.
Сэүн аль хэдийн сургуулиа амжилттай, сайн төгсөөд одоо аавынхаа компанид ажиллаж байгаа. Бизнест дургүй гээд байдаг хүн одоо ажилдаа дурлачихсан бичиг цаастай зууралдах нь их болж, харин би сургуулиа сайн төгсөх гэж хичээл номоо анхаарч байлаа.
Хичээлээ тараад номын сан ордог нь сүүлийн хэдэн сарын турш хийж буй ганц зүйлсийн минь нэг болж байна.
Өглөөд Сэүнтэй хамтдаа гэрээсээ гарна, хичээлдээ суусныхаа дараагаар номын сан орно, номын сан хаахын алдад гэртээ хариад дахиад л хичээлээ хийнэ, тэгээд шууд л унтана.
Энэ нь амьдралд минь нэгэн хэвийн зүйл болжээ. Удахгүй жилийн эцсийн шалгалтууд эхэлж, дипломоо хамгаалах үе эхлэх болохоор өдөр шөнөгүй л хичээлдээ анхаарч буй минь энэ.
YOU ARE READING
Marriage
RomanceТүүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чаддаггүй мөс шиг сэтгэл зүрхээ хайлуулаад намайг хайрладаг болсон... Энэхүү бичвэрт дурьдагдсан үйл яв...