Өдөр хоногийг өглөө эртлэн босож Сэүний зангиаг зангидаж өгөхөөс эхлүүлж, Сэүний ээжийн хэрэгтэй ч гэмээр хэрэггүй ч гэмээр сургаалыг сонсон өнгөрүүлж байлаа.
Ядаж л Сэүнийг аавтайгаа цуг ажлаа таран гэртээ ирэх үед сэтгэл хамаагүй тайван байдаг болоод ирдэг болчихсон.
Өнөөдөр бас л Сэүний ээжтэй өдрийг өнгөрүүлж худлаагаасаа "За... Мэдлээ ээжээ... Ойлголоо" гэсээр байгаад таарлаа. Оройн хоолны цаг дөхөж эхлэхэд Сэүн, Сэүний аав мөн Чанёол ирсэн юм.
Сэүний ээж "Өөө, та хоёр ирчхэв үү. Чанёол бас хамт иржээ..."
Сэүний аав "Өнөөдөр надад хэлэх зүйл байсан болохоор Чанёолыг дуудчихлаа. Хамт оройн хоол идэнгээ ярилцъя гэж бодоод..."
Сэүний ээж "Өөө тийм үү. Тэгвэл гараа угаагаад ирцгээ. Хоол бараг бэлэн болж байгаа."
Би Чанёолтой хальт мэндэлчхээд ууртай гэгч нь шатаар өгсөж буй Сэүний ардаас яван өрөөндөө орлоо. Өрөөнд орох үед Сэүн гадуурх хувцсаа шидэн нэлээн ууртай харагдана.
YOU ARE READING
Marriage
RomanceТүүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чаддаггүй мөс шиг сэтгэл зүрхээ хайлуулаад намайг хайрладаг болсон... Энэхүү бичвэрт дурьдагдсан үйл яв...