Муу өөртөө бардчихсан амьтан надад дурлаад хэрэггүй? Сүй тавих ёслол дээр уулзъя?Өөрийгөө үнэхээр дээгүүр үнэлдэг бололтой. Уучлаарай Сэүн гуай чамд дурлана гэдэг бол энэ насандаа хэзээ ч үйлдэхгүй үйл минь юм шүү.
Гэрийнхээ хаалгаар орох хүртлээ хөмсгөө зангидсаар, нүүрээ үрчийлгэсээр явж байлаа. Намайг гэрийн хаалгаар оров уу үгүй юү аав ээж хоёр баахан асуултаар намайг булаж орхив.
Аав чухал царайлсаар гараас атган буйдан дээр суулгаад "За ямаршуу залуу байна? Миний хэлдэг шиг тийм ч муу залуу биш байгаа биз? Гэрлэлтийн талаар ярьж байна уу? Чиний талаар бодсон зүйлээ хэлэв үү? Чи муухай аашлаагүй биз дээ?"
Аав надаас нэг амьсгаагаар дуржигнуулан ийнхүү асуухад ээж гал тогооны өрөөнөөс гүйхээрээ нэг ирэн хажууд суув.
"Зураг шигээ сайхан залуу байна уу? Цонхоор харах нь ээ сайхан хүү шиг байсан. Та хоёр хаагуур явав? Юу хийв? Бие биенийхээ талаар жоохон ч болов ярилцав уу? Алив хурдан яриач дээ!"
YOU ARE READING
Marriage
RomanceТүүнд хүнийг хайрлаж, халамжлах сэтгэл зүрх байгаагүй. Тэр үргэлж хэлдэг. "Намайг хайрлах хэрэггүй" гэж Гэхдээ юу гээч? Тэр өөрийн хүнийг хайрлаж чаддаггүй мөс шиг сэтгэл зүрхээ хайлуулаад намайг хайрладаг болсон... Энэхүү бичвэрт дурьдагдсан үйл яв...