M

2.1K 210 0
                                    

Хорвоо дээр маш олон төрлийн хүмүүс байдагийг би мэднэ.Тэднийг би үзэн яддаг.Тэр бүх л төрлийн хүмүүстэй учирч явлаа.Би хэн нь хэн бэ гэдгийг ганц хараад л мэддэг байсан юм.Би хүмүүсийг яг ЗУРГАА ангилдаг байлаа.Мэдээж чамтай учирхаас өмнө.Чи миний хувьд шив шинэ ертөнц байсанг санаж байна...ингээд долоон ангилал болсон юм.



Түүнийг тэвэрсээр машиндаа оруулж,өөрөө жолооны ард суун хурдлав.Сокжин руу дахин,дахин залгасаар утсаа авахад нь гэр лүү нь очиж байгаагаа мөн ямар шалтгаантайгаа товч бөгөөд тодорхой хэлэхэд бэлдэж байя гээд таслалаа.

Анх удаа Ким Сокжины хоолойг сонсоод ингэтлээ баярласан юм.Дахин түүн рүү харж санаа алдаад хурдаа нэмэв.Төгс гэмээр төрх нь шороонд дарагдаж, аль хэдийн амьсгал нь тасалдаж байлаа.

Жон Хусог хэзээ миний хэлсэнг ийм хурдан гүйцэлдүүлдэг болоо вэ?

Түүнийг чирсээр Тэхён гэгчийг гүйцээсэн газар нь ирэхэд аль хэдийн булчихсан байсан юм.

" Хурдан усны өрөө рүү ороод цэвэрлэ,би багажаа ариутгаж байя."

Би толгой дохиод түүнийг тэвэрсээр шүршүүрийн ус гоожуулж шороог нь урсгав.Сокжиныг дагаж эмнэлэгийн бүх л багаж өрөөтэй байх өрөөнд орон түүнийг хэвтүүлэхэд ,Сокжин маск зүүсээр намайг хажуугийн өрөөнд орж хувцсаа соль гэж дохилоо.

Түүний заасан жижигхэн залгаа өрөөнд орон,түүний цэвэр хувцсыг өмсөж,хагалгааны халад тохон гараа ариутгав.Намайг эргэн очиход Сокжин түүний шарх сорвиор дүүрсэн цээжинд бяцхан зүсэлт хийж байсан юм.

Би эмч биш ч хийдэг ажилтайгаа холбогдолтойгоор зарим нэг ил шархыг цэвэрлэж мэдэх учир тэрний хөл гараар дүүрэн байх өөрийн хийсэн хэргүүдээ цэвэрлэж эхлэв.Тэгэх зуураа түүний царай руу харахдаа санасан юм.Тэр шөнийн зарим нэг хэсгийг.

Ухаан мэдрэлгүй уучихаад хажууд суух сээтэгнүүр хүүхэний хоолойг багалзуурдаж орхисон юм.Тэгэхэд тэр намайг зогсоогоод чирж гаргасан.Тэгээд хаашаа явснаа санахгүй байгаа ч тэрний машинд суучихаад унтах гэтэл тэр өмдний минь цаанаас жаалыг минь оролдож байсанг санаж байна.

Тэрний ам хэтэрхий сайн ажиллаж байснаас би контролоо алдсанаа ч саначихлаа.Тэгэж жаргах зуураа саяхан Намжүүнаар хийлгэсэн хуурамч эмчийн үнэмлэхээ унагааснаа ойлгов.

Яахав, гол хэсгийг нь санахгүй байгаа ч би үнэхээр хийдгээ хийчихжээ дээ? Тэрнийх хэр бариу байсан болоод түүнтэй үлдсэнээ тааж ядахад,Сокжин дууссан болохыг илтгэх мэт багажнуудаа хураан эрүүгээрээ дохилоо.Толгой дохиод маск бээлийгээ тайлан шидчихээд гарахад тэр над руу хачин харсаар байгаад нь уурсан

"Чамд бас юу тохиолдчихоод ингэж хараад байгаа юм?"

"Тэр."гэж жуумалзан хэлээд эрүүгээрээ доош дохиход нь ойлгов.Хэдийн өндийчихжээ,жаалаа?

"Би шүршүүрт орлоо,тэрнийг зохицуу-" гэж хэлэхдээ жоохон сандарчих нь тэр.Зохицуулаарай гээд хэлчихвэл бас Хусог шиг юм хийж мэднэ гэж бодоод "Сайн ажиглаж байгаарай." гэж захиад толгой дохихыг нь харангуутаа угаалгын өрөө зүглэлээ.



Байрандаа орж ирээд хувцасаа солин, Намжүүний бэлдсэн зүйлсийг дахин нэг шалгаад ажилдаа оров.Өөрийгөө тоноглоод гарахдаа Хусог руу ярин ,бараануудаа хүргэж буйгаа мэдэгдчихээд хамгийн хурдан гэсэн машинаа шилж унаад хөдөллөө.Зам дагуу хурдлахдаа өөр машин харагдаагүйд Намжүүнийг ажлаа овоо сайн гүйцэлдүүлдэг болсонд  багахан инээгээд хажуудаа байх хайрцагийг илэв.

"Чи хоцорлоо."

"Үнэндээ бол үгүй.Хэрвээ цагаа харвал одоо 21:00 болж байгаа." тэр цаг руугаа харчихаад амандаа урдаа зогсох бүрэн тоноглолтой залууг хараан зогсоно.Аргагүй л чөтгөр юм даа,Jk.

"Бухимдах хэрэггүй дээ,таны сэтгэл хөдлөөд эрт ирсэн бололтой"тэр хөгшинг ёжлон ингэж хэлээд үргэлжлүүлэн

"Таныг байнгын үйлчлүүлэгч минь болохоор би цоо шинэ загвар аваад ирлээ."

"Юу?Би Cj1005 ыг захисан санагдах юм!"

"Тэгээд л хэлж байна шүү дээ,байнгын үйлчлүүлэгч болохоор шинэ загвар авчирсан гэж.Энэ илүү хүчтэй болохоор танд л ашигтай." гээд машинаасаа төмөр хайрцагаа гаргаж ирэн, болгоомжтойхон барин очиход

"Жижигхэн бололтой?Гар загвар юм уу?Cj1005 аас хүчтэй гэхээр болж байна."  арын том биетэй халаасандаа Хусогын оны сүүлийн бүтээл болох rj70 ыг зүүсэн залуу надад 6 том цүнх өгчихөөд, эргэж явахдаа айсан бололтой байн байн нүднийхээ булангаар харна.

"Солилцоо сайхан боллоо,намайг хүндэтгэн өөрийн биеэр ирсэнд талархлаа Jk." гэж хэлэн инээхэд нь миний ч инээд хүрч орхилоо.

Хүндлэх гэнэ шүү,үхэх цаг чинь болсон болохоор л өөрийн биеэр ирлээ хөгшин төгзөг минь.

Өөдөөс нь дохисон болоод машиндаа суун, хөдлөхдөө толиндоо харахад тэд ч явах гэж байгааг харан инээмсэглэв.Тэндээс 200м ийн зайд ирээд утасаа гаргаж ирэн,дэлгэцэн дээр нь байх улаанд дарахад ард нүсэр чимээ гаран хажууханд нэг машины сэг шидэгдэн ирлээ.Золтой л оногдчихсонгүй.Инээсээр Намжүүн рүү залган эхлэ гэж хэлчихээд Сокжины гэрийг зүглэж байв.

Сайхан өдөр байна.

[✔️] Mr.Unknown K.TH x J.JKWhere stories live. Discover now