"Тэр ч хөгийн новш юм аа." Жонгүг Мин Юнгигийн талаар ихийг мэдэхгүй ч Солонгосын мулгуу ард иргэдийн хувьд бол сайн хүн гэж боддог байсан юм.Өөр шиг нь этгээдүүдийг бариад хорьчих чадалтай юм байх гэж бодсон ч үнэндээ энхийн цагаан тагтаа биш гэдгийг хэдийн мэдчихсэн.Хайртад нь ингэж хандсанд зэвүүцэн,хэрхэхээ бодож байснаа гэнэт гайхшран Тэхён руу харцаа чиглүүлэв."Яасан бэ,ахаа"
"Чи ердөө хорин хоёртой байж яаж ийм-"
"Би үнэндээ гуч дөхөж байгаа."
Жонгүг аягатай кофегоо гуя руугаа асгачих нь тэр.Тэхён харан сандарч "Зүгээр үү? Одоохон алчуур аваад ирье." гээд өндийхөд "Үгүй ээ,угаасаа хөрчихсөн." гээд хажуудаа байсан хөлсний алчуураар арчиад,алчуураа аяга угаагч руу шидлээ.Тэгээд гөлөрсөөр босоод явчихав.
"Ээ бурхан минь,би хөгшин хүнд хууртчихаж."
Араас нь дагаж явсан Тэхён үүнийг нь сонсоод нүдээ эргэлдүүлнэ.
"Одоо ч ахаа гээд байвал утгагүй сонсогдох байх аа,тэ?"
"Юу...Тийм л юм шиг байна.Гэхдээ чи гуч хүрч байж яг ахлах сургуулийн сурагч шиг харагдах юм аа." Үүнийг хэлэхдээ багахан атаархсан өнгө аяс тодруулсандаа ичин хоолойгоо засав.
"Бүгд л тэгж хэлдэг юм."
Жонгүг хүндхэн санаа алдан "Ёстой хараал идсэн эвгүй юм.Тэгэхээр нэр чинь Тэхён мөн биз?" гэхэд өөдөөс нь харах залуу инээмсэглэн толгой дохино.
"За за,чиний талаар ихийг мэддэг болсон нь давгүй юм.Гэхдээ надаас хөгшин гээд хүндэтгэлтэй ярьж чадахгүй шүү."
"Угаасаа тэгэх шаардлагагүй ээ.Одоо чиний талаар сонсцгооё."
"Чиний ажиллаж байсан хэрэг биз дээ" гээд санаа алдан
"Жон Жонгүг,хорин зургаатай.Арван зургаатайдаа Солонгост ирсэн.Жижиг бүлгэмд Намжүүнтай танилцсан.Жинийг Намжүүн дагуулж ирсэн,Хусогийн хувьд өөрийгөө олчихоод бидэнтэй нэгдхийг хүссэн юм.Тэгээд зах хязгааргүй хэрцгийлэл,зэвсгийн наймаа эхлэсэн.Өөр зүйлгүй дээ."
"За за,хамаагүй ээ."
Дахиад л түүний нүднээс эргэлзээ болон асар их бодлогоширол олж харав.Яг л хийхийг хүссэн зүйл байгаа ч хийж чадахгүй байгаа юм шиг эсвэл бүр эсэргээрээ хүсэхгүй ч хийхээс өөр аргагүй байдалд орчихсон мэт.
Нэг тийм мэдрэмж байдаг даа.Одоо л яг тайвширч болохоор боллоо гэж бодогдох ч цаанаа л гүнзгий ангал руу унах мэт хүйтэн мөн айдастай.Чи надад үргэлж ингэж мэдрэгдэх юм,Ким Тэхён.
YOU ARE READING
[✔️] Mr.Unknown K.TH x J.JK
Fanfiction[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.