Одоо ч нүдэнд минь үзэгдэх төрх.Итгэл тээсэн харц чинь хэрхэн бөхөж,цагаахан хацар чинь догдлол бус уур уцаараас улайж,үзэн ядалт бус асар их гомдол агуулсан төрхийг чинь...Одоо л ойлголоо,хайрт минь.Хийх ёстой гэж бодсон зүйлс минь бага багаар биднийг алж байж.Итгэсэн хүмүүс минь биднийг эргээд агнах араатнууд байж...
"Тэтэ."
"Нини!Чи ашгүй илчихшэн юм уу!Алив намайг өлгөөч!" дөнгөж гурван нас өнгөрч яваа жаалхүү цэцэрлэгээс нь авахаар ирсэн аавыгаа хараад ирсэн нь энэ байв.
"Миний бяцханаа аавыгаа удаан хүлээсэн үү?" гэж аавыгаа хэлж дуусав уу,үгүй юу жаалхүү толгой руу нь тоншчих нь тэр.
"Нини! Жолиг минь,намайг бяцханаа ингэхээ боль гэж хэлээ биж дээ.Би чинь том жалуу" хүү өөртөө их л бахдалтайгаар хэлэхэд аав нь өхөөрдөнө.
"Алив,явцгаая том жалуу минь."
••••••
"Ааваа! битгий,битгий унтаарай" арван нас өнгөрч яваа хүү өвөр дээр нь толгойгоо тавьсан байх аавыгаа хараад тасралтгүй нулимс унагана.Аавынх нь цээжинд зоогдсон төмөр болон шал нэлэнхүйдээ цус болсон байлаа.
"Т-тэтэ,аав нь үргэлж чинийхээ х-хажууд байх болохоор-" аавынх нь яриа тасалдаж тэсэлгүй цусаар ханиалгаж байв.Тэгсэн ч яриагаа үргэлжлүүлэн
"Амла,Тэхён аа миний төлөө амлаач.Битгий тэднийг ү-үзэн ядаж өөрийгөө зовоогоорой.Бусдад муу с-санаж үлдсэн амьдралаа өнгөрүүлж болохгүй шүү.Аав нь хүүдээ х-хайртай" хамаг хүчээ шавхаж яриагаа дуусгаад залуу ухаан балартаж байгаагаа мэдрэнэ.
Аав үхчихлээ.
••••••
"Тэтэ!" сурагчийн дүрэмт хувцас өмссөн охин урдхан алхах адил дүрэмттэй хөвгүүнийг дуудсан нь энэ юм.Хаанаас нь ч харсан үзэсгэлэн төгөлдөр охин.
"Өө,Жихэ"хөвгүүн эргэж хараад их л баярласан шинжтэй инээмсэглэв.
"Золиг минь!Яагаад ирж аваагүй юм.Хмнн,би гомдоогүй л дээ.Зүгээр жоохон гомдсон." охин зэрэгцэн алхахдаа гомдлын өнгө аястай ингэж хэлчихээд,юу хэлсэнээ ойлгон нүд нь томорч, амаа таглах нь эгдүүтэй харагдана.Хөвгүүн өхөөрдөн инээмсэглээд
"Уучлаарай,эрт гарах хэрэгтэй байсан болохоор очоогүй юм."
Зам дагуу алхах хоёр сурагчийг харсан хэн бүхэн өхөөрдөж байлаа.Хоорондоо юу ч юм ярин шулганалдаж,хааяахан гар нь шүргэлцэхэд хацарт нь улаан туяа татна.
YOU ARE READING
[✔️] Mr.Unknown K.TH x J.JK
Hayran Kurgu[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.