Чамайг хайрласан мөн хайрлуулсан цаг хугацаа.Чамтай өнгөрүүлсэн мөн ганцаар өнгөрөөсөн цаг хугацаа.Хамтдаа байсан ч бас тусдаа байсан цаг хугацаа.Бие нь ойр ч сэтгэл нь хол оршсон цаг хугацаа.Эцэст нь бие нь хол ч сэтгэл нь ойр байх цаг хугацаа...
Хурдны зам дээр тас хар машин эрчээ аван давхих ба урдуур байх бүх машинаа ардаа үлдээн сүлжилдэн байх нь үзэгдэнэ.Дараагийн эргэлт дээр хурдны замаас гаран шороон зам руу орсон ч хурд нь саарсангүй.
"Одоо хэр удаан энэ замаараа явах вэ?"
"...Мм,явж бай.Наад хурдаараа ойролцоогоор 7 минут яваад ойн модонд хүрнэ.Ороод шууд баруун эргэхэд хэд хэдэн удаа явсан гайгүй тэгш зам бий,тэрүүгээр яваад,замын төгсгөлд нөгөө новшын харшид хүрнэ."
"За."
"Манай хүмүүс хэдийн очсон байгаа.Би Сокжинтой хамт шууд эдлэн рүү явна." дуудлага тасарч залуу хэлснээр нь ой модонд дөхөж очихтой зэрэгцэн дахин утас нь хангинав.
"За,Тэх-"
"Ахаа,хаана байна?"
"Би ажилтай явж байна аа,яасан юм?"
"Новш гэж! Та намайг энэ новшийн газраа 3 цаг хүлээлгэлээ.Мартсан л гэж битгий хэлээрэй дээ."
Хараал ид,мартчихаж.
"Би завгүй байна.Өөрөө гэртээ харьж бай." шууд л утсаа таслан,өнөө замаар нь явсаар өндөр хашаанд тулан зогслоо.
Залуу машинаасаа буун харахад,тойрч очоод баруун талд нь хаалга байв.Буцан машиндаа суугаад,өнөө хашааны төмөр хаалгыг дайран дотогш нэвтэрлээ.
"Байна."
"Одоо наад цэцэрлэгийнхээ хажуугаар өнгөрөөд очиход харшийн хойд талд шууд хүрнэ.Хойд талын хаалган дээр залуус байгаа."
"Okey."
Хусогийн хэлснээр цэцэрлэгийг нь тойрч гараад машинаасаа буухад танил машинуудаас танил хүмүүс бууж ирэн бөхийх нь харагдана.
"Та нар арай л олуулаа санагдахгүй байна уу? Яршигтай юм." түүнийг хүнээс яаж ийм аура ялгардаг байна аа гэмээр хүйтэн өнгөөр хэлэхэд Хусогийн залуус сандралдаж байлаа.
"Гурав нь үлдээд орчин тойрноо ажиглаад байж бай.Хоёр нь дагаад яв."
"За."
Харшийн хойд хэсгээр дамжин,дотогш нэвтэрч урд нь гарч ирсэн бие хамгаалагчид болон үйлчлэгч нарыг тэр дор нь устгаад дээш гарцгаав.
YOU ARE READING
[✔️] Mr.Unknown K.TH x J.JK
Fanfic[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.