E

1.8K 183 3
                                    

Бодит мэт зүүднээсээ сэрэхдээ өөрийгөө хэчнээн жаргалтай байгаагаа анзаарав.Анх удаа...анх удаа түүнийгээ зүүдэлж сэрэхдээ нулимс бус инээмсэглэлтэй сэрсэн юм.Өөр юутай ч зүйрлэж боломгүй түүний үзэсгэлэнтэй төрх зүүдэнд минь үзэгдэх тэрхэн агшинд би түүндээ дахин нэг удаа дурлаж орхилоо.


Өндөр хамар,үзэсгэлэнтэй тунгалаг бор нүд,өтгөн хөмсөг,өөгүй цэвэрхэн арьс,өхөөрдөм мэнгэ гээд түүнд өөлөх зүйл ховор юм.Мөн энэ  уруул.Инээхээрээ хангалттай сэтгэл догдлуулах болсон байна.Би ийм амархан гэнэн тэнэг нэгэн бил үү?Мэдээж үгүй.Гэсэн ч түүний бусдыг татах чадвар хүчтэй юм.Эцэст нь би ахлах сургуультай драмны гол дүрийн тэнэг,бяцхан охин шиг болж.

"Ах аа,хэзээ сэрсэн юм."

Баригдчихлаа.

"Саяхан." тэр толгой дохин цээжинд минь нүүрээ наагаад хэвтчихэв.Амьсгал нь арьсан дээр минь мэдрэгдэх үед багахан инээгээд

"Би босох хэрэгтэй байна,жаал аа."

"Яасан,сэрэл чинь хөдөлчихсөн үү?" сээтэгнэсэн маягтай ингэж хэлэхэд нь бага зэрэг гайхлаа.

Тэр ч тааварлашгүй олон төрхтэй юм аа?

"Магадгүй ээ,энэ удаад чамаас юм үлдэхгүй л байх даа.Тэгэхээр яахыг хүсэж байна?" гэхэд тэр инээсээр гараа суллав.

Орон дээр хэвтэж байсан залуусын нэг нь өрөөг орхин гарахад үлдсэн залуугийн царай тэр дороо хувирах нь тэр.Хэсэг хэвтэн хаалттай хаалга руу ажин харж байгаад,түргэн босоод түгжчихэв.Цонх руу ойртон онгойлгоод төмөр сараалжаар гараа гарган дээшлүүлсээр нэг зүйл хайх нь илт.Удалгүй гарт нь хайж байсан утас нь баригдан,хананы шохой болсон хэсгийг нь цонхоор унагах нь үзэгдэнэ.Утсаа хэсэг оролдож байснаа багахан мушилзаад яг түрүүний хийсэн үйлдлээ давтан утсыг гадна хананд тогтоолоо.

"Жоохон түргэлвэл ямар вэ?" тэр амандаа бувтнан,инээгээд хаалганыхаа түгжээг тайлан,буцан орондоо хэвтэв.

"Тэхён,одоо болтол босоогүй хэрэг үү?" өрөөний хаалгаар өнөө нэг залуу нь шагайсаар хэлэхэд,саяхан л бахдалтайгаар мушилзаж байсан залуу жоохон хүүхдийн инээд тодруулан

"Ахаа,босож чадахгүй нь ээ.Намайг тэврээд явж болохгүй л байх даа" гэсээр хошуугаа унжуулана.Тэгэхэд нь шууд л ирээд өргөөд авсанд өнөөх залуу цочирдон,бага зэрэг хөмсөгөө зангидсан ч буцаад инээмсэглэлээ.

[✔️] Mr.Unknown K.TH x J.JKWhere stories live. Discover now