✨
Kim Taehyung
✨
"Ааваа,дахиад л ирэхгүй хэрэг үү?"
Энэ үеийг санаж байна.Аав минь хот хоорондын жолооч хийдэг тул заримдаа ирдэггүй байлаа.Манайх гэж айл Дэгү хотын хамгийн жаргалтай гэр бүл байв.Ердөө л нэг бяцхан жаал,завгүй ажиллах гэрийн эзэн сайн эцгээс бүрдэх хэдий ч хамгийн жаргалтай нь байсан юм.
Мэдээж тэр өдрөөс өмнө.
Аав минь зарим өдрүүдэд их л гундуухан амьтан орж ирдэг байлаа.Заримдаа хувцас нь бяцхан улаан толботой,нүүрэндээ жижигхэн шархтай.Гэсэн ч үүнийгээ хүнд ачаа зөөснөөс болоод гэж хэлнэ.Үнэндээ тэр мэддэггүй байсан,түүний бяцхан хүү өөрийнх нь гоц ухааныг өвлөсөн гэдгийг.Харин би мэддэг байсан юм,аав минь яагаад ч жолооч биш.
Ядаж тэр үед үндэсний сувгаар оройн 17:00 цагт хүүхдэд зориулсан нинжатай хүүхэлдэйн кино гардаг байсан юм.Гол дүрийн хүүгийн аав нь нинжа,гэртээ ирэхдээ энгийн л ажлын дүрэмттэй сайн эцэг болж хувирдаг.Энэ бол над шиг гүйлгээ ухаантай нэгэнд,аавыгаа түүн шиг гэдгийг ойлгоход төвөггүйхэн байсан юм.
Харин аав минь миний 10 насны төрсөн өдрөөс хойш гэртээ байх болов.Би их л гайхаж байснаа санаж байна.Тэгээд удалгүй бид нүүж,бас дахин нүүж эхэллээ.Аав бүр манайхтай олон жил хөрш суусан эмээд ч хаана байгаагаа хэлж болохгүй гэж надад захисан юм.
Тэр нэг өдөр аав дэлгүүр явчихаад ирдэг цагаасаа дэндүү оройтсон.Ирэхгүй байгаад нь санаа зовсон бяцхан хүү өөрөө эцгийнхээ эрэлд гарсан юм.
Яахав,тэр олсоон.Тэр аавыгаа олсон.Гэвч аав нь бараг үхэж байхтай л нүүр тулсан юм.Бидний нүүж очсон тосгоны зүүн талд байрлах нас нөгцөөд удаагүй өвгөний гэрт аав цус алдаж,харин хэдэн хар хувцастнууд түүнийг дэвсэлсээр эцэст нь цээжинд нь төмөр зоохыг би олж харсан юм.
"Намайг үнэхээр чамд хайртай гэдэгт итгэлтэй байна уу?"
Тэрний царай дорхноо барайгаад явчихав.Хараад инээд хүрсэн ч,тэрнээс илүү хайр татам харагдаж байлаа.
"За тайвшир даа,битгий хэлсэн бүхэнг минь хүндээр хүлээж аваад бай.Сонирхолгүй болгоод байна." Жонгүгийн зовхи нь таталдан "Үүрийн таван цагт сэрээж -" гэснээ гүнзгий амьсгаа аваад " Ойлголоо,тэгвэл сэтгэлээр унагаад байлгүй тайван унтуулж үз."
YOU ARE READING
[✔️] Mr.Unknown K.TH x J.JK
أدب الهواة[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.