Кафе руу зөвхөн буудлын төв хаалгаар л орох боломжтой.Ойртох явцдаа ойр хавиа дахин нэг ажиглавал,урд талын барилгын 6 давхарт мэргэн бууч үзэгдэв.Баруун талаа харсанд тусгайгийн хоёр машин холхон зогсож байлаа.Хэдхэн минутанд нэлээн бүл нэмчих шив.Дотогш ороход үүдэнд зогсох хоёр залуу зэвсэг нуусан эсэхийг минь шалгана.Гэнэн байна даа,бэлтгэл чинь хангалтгүй юм.
"Уулзалгүй уджээ,Ви."
"Тэр ч юу л бол.Сонин юу байна даа гэхгүй юм байгаа биз дээ?"
"Зүгээр л мэнд мэдсэн төдий.Ойрын 100м бүрэн хамгаалалтанд байгаа.Хэлсэн шигээ баталж чадахгүй бол сүүлчийн нар чинь байна байх даа."
Яасан ч ялгаа байхгүйг би мэднэ шүү дээ.
"Мин Юнги."
"За."
"Намайг чамд ямар их итгэдэг байсанг мэдэх үү?"
"Гэнэт юугаа яр-"
"Хараал идсэн нохой.Яагаад ингэж байгаа юм бэ? Анх бид тэгээс эхэлсэн шүү дээ.Бид гурав...бид гурав юу ч үгүйгээс босож ирсэн.Бид нэг гэр бүл байсан.Новш гэж,хэний ч ирэхийг хүсдэггүй хамгийн хөгийн тасгийн мөрдөгчдөөс тусгай багийн гишүүд болтолоо хамт явсан...Нэгнийхээ арыг даах яасан бэ? Нэгнээ-"
"Амаа тат,Тэхён.Чи урвагч шүү дээ."
"Тийм ээ эцгийг минь,Шивон ахыг алсан тэр улсаас би урвачихлаа.Тэгээд юу гэж? Тэд өөр хэчнээн амийг тасалсан бол,эх орныхоо төлөө бүх сэтгэлээ дайчилсан хэчнээн залуу эрс хамгаалсан улсынхаа гарт амиа алдсан юм бол доо? Тэд зүгээр л итгэснийхээ төлөө үхэцгээсэн.Хамаг ажлаа хийлгэчихээд,улсын нууц гэж тоглоод л алчихна.Арай л амархан биш үү?"
Дотор давчдан байж суух газаргүй болон сандалныхаа хажуу түшлэгийг хугалах шахам атгаж байв.Чамд яаж хэлвэл ойлгох юм бол оо?
"Бусдыг нь байг гэхэд бид ядаж Шивон ахын үхлийг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ,Юнги.Яаж нүдэн дээрээ алдчихаад юу ч болоогүй мэт өөрсдийнхөө ээлжийг хүлээж суух юм бэ?"
"Надад хамаагүй..."
Тэр нэлээн удаан доош харж суусны эцэст амаа нээсэн нь энэ байлаа.
"...Чи ч,Шивон ч."
Энэ нь хангалттай хариулт байв.Эхнээсээ л бэлтгэлтэй ирсэн учир нэг их чухал ч санагдсангүй.Түүнийг хэчнээн зөрүүд гэдгийг би мэднэ.
Тэгээд дахин төлөвлөгөөгөө боловсруулж эхэллээ.Санаснаас олон байрлалд байсан учир дахиж бодохоос өөр сонголт байгаагүй юм.Кафе дотор Юнги бид хоёроос гадна гурван цагдаа.Тэкэнд зогсох нэгэн рүү харвал,яах аргагүй мэргэжлийн.Зүүн гар нь харьцангуй сул,хөл нь хүчтэй.Нөгөө хоёр нь аль нэг хэрэггүй тасгийн мөрдөгчид байх.Буудал дотор хэдэн хүн байгаа нь тодорхойгүй,энэ л асуудал.
YOU ARE READING
[✔️] Mr.Unknown K.TH x J.JK
Fanfiction[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.