Чамайг мэдсэн бас мэдэрсэн тэр өдрүүд.Чи намайг бүрэн төөрөгдүүлж байлаа.Эхнээсээ төгсгөл хүртэл зөвхөн чамайг таниж,мэдэх гэж өнгөрсөн өдрүүд...Магадгүй одоо ч би чиний талаар ихийг мэдэхгүй байх.Гэсэн ч цаг мөч бүрт миний мэдрэмж чамайг зөв гэдэг.Энэ л хангалттай.
Хажууд минь хэвтэх нэгний дулаан холдож,хөнжил сөхөгдөхөд биеэс минь гадна,сэтгэл минь ч багахан даарах нь мэдрэгдэнэ.
-
Түүний араас дагаж явахдаа хаана ирснээ ч анзаараагүй байлаа.
Тэр энд юу хийх гээд байгаа юм бэ?
Тэрэнд анзаарагдах вий гэж сэрэмжилсэндээ аль болох холуур,болгоомжтой явж байлаа.Удалгүй тэр цүнхнээсээ нэг зүйл гаргаж шидээд,улсын ерөнхий сайд гэгдэх бохир амьтны гэр лүү зүглэв.Араас нь дагаж явахдаа өнөө газар хаясан нугалаа цаасыг нь энгэртээ хийгээд,эргэж харахад хэдийн тэр явсан байх нь тэр.
Урдхан байх байшин руу дөхөх явцдаа ажиглавал,бүхий л ил далд байрлах камерууд унтарсан эсвэл өөр зүг рүү харуулсан байлаа.
Чи ч сайн юм аа?
Хаалган дээр ирэхэд намайг хүлээж байсан мэт нүд нь нээлттэй хэвтэх цогцоснуудыг харан гайхшран,байрандаа хөлдөх мэт л болов.
Өнөө амьгүй биесийг үлдээн,дотогш ороход түүний хоолой маш тод сонсогдож байсан юм.
"...Надад хэзээ ч миний амьдрал болсон гэр бүл,эх орноосоо урвах бодол байгаагүй юм шүү.Эх орон минь надаас урвах хүртэл."
"Хэлсэн байх аа?Чи одоо надад хамааралгүй ээ гэж.Оройд унтахдаа болгоомжтой байгаарай Юнги..."
"Дараагийнх нь чи ч байх юм бил үү?"
Юнги,Юнги,Мин Юнги...үнэхээр түүнтэй холбоотой байжээ.
Бараг л мэдэж байсан ч,үгүй байгаасай гэж хүссэн нууцхан хүсэл минь биелэлээ үл олсонд багахан инээгээд тэндхийг орхин машин руугаа хөдлөв.Моднуудын ард нууж тавьсан машиндаа суугаад,тамхи асаан дахин бодолд дарагдаж орхилоо.
Үнэндээ түүний хэн байх нь нэг их чухал биш байсан ч,яах аргагүй сонирхол төрөөд байхад яалтай.Гэхдээ хамгийн их бодолд автуулж байсан нь бид дахиад хэр удаан хамт байх вэ гэсэн асуулт л байсан юм.
![](https://img.wattpad.com/cover/209293162-288-k491751.jpg)
YOU ARE READING
[✔️] Mr.Unknown K.TH x J.JK
Fanfiction[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.