A

1.7K 164 29
                                    

Nᴀɴɪ-Та нар эхлэл хэсэгийг нээх анзаардаггүй байсан байж мэдэх юм.Одооноос эхлэл хэсгийн sᴘᴏɪʟᴇʀ маягийн зүйл маань орохгүй.

"Одоо надад хэлэхгүй хэрэг үү?" хөшигний бяцхан завсраар харж зогссон залуу эргэн харж "Надад итгэж байна уу?"

"Бурхан минь,ахаа.Ямар кинонд тоглож байгаа биш дээ." гэхэд өнөө залуу нь нүдээ эргэлдүүлэн,хойш суугаад өвөр дээрээ суухыг дохив.Тэхён эргэлзэх зүйлгүй очин өвөр дээр нь суугаад,хүзүүдэн тэврэнэ.

"Энэ..." Удаан хугацаанд тийм байдалтай суусны эцэст тэрээр ам нээсэн ч дахиад л дуугаа хураачихав.Тэгсэн ч санаа алдан яриагаа үргэлжлүүллээ.

"...өрсөлдөгчийн минь хийж байгаа зүйлс." тэр байдаг л зүйл шиг ийн хэлээд,өвөр дээрээ суух залууг жаал хойшлуулан,намхатгаад духан дээр нь удаан гэгч нь үнсэнэ.

"Аан." тэр өөр зүйл хэлсэнгүй.Гайхсан ч төрх үл харагдана.

Жонгүг ч мөн хариу үйлдэлд нь гайхахгүй байсан юм.Тэд хангалттай тэнэг хүмүүс шиг жүжиглэсэн.Одоо мэдсээр байж мэдээгүй царайлах шаардлага тэдэнд байхгүй.

Тэдний нам гүм байдал Тэхёны гэдэс дуугарснаар эцэс болов.

"Алив,өлсөж байна уу?"

"Тэнэг юм уу? Би аль цагийн өмнө өлсөж байна гэж хэлсэн биз дээ? Сая хүртэл гэдэс дуугарч байхад."

"Чи одоо бүр л ааштай болоод байх юм аа?" Жонгүгт тийм ч таагүй санагдаагүй бололтой инээсээр хэлнэ.

"За за.Хурдан ямар нэгэн юм олж идэх хэрэгтэй.Бос л доо."

-

Гадааг харанхуй нөмөрч,тэнгэрт тэргэл саран хүчээ аван тодоос тод гэрэлтэж байлаа.Багахан завсар гарсан хөшигний цаанаас бүдэгхэн гэрэл тусан,орон дээр хоёр залуу их л эв хавгүй унтаж байв.Орны нэг буланд хэвтэх залуу хүндээр амьсгалан,хөлс нь цувсан харагдана.Амандаа бувтнасаар,өөрийгөө хүчлэн сэрээлээ.

Арай гэж сэрсэн залуу хажуудаа хэвтэх нэгэнг харан тайвширч,үсээ хойш илэн,амьсгаагаа удаанаар гаргана.Тэгээд хажуу тийш эргэн өөдөөс нь харан хэвтэх нэгэнг үнсэж эхлэв.

Эхлээд зүүн нүд нь,тэгээд баруун.Энэ хоёр нүдэнд ямар их хайртай гэж санана.Гагцхүү бузар булайг их үзсэн ч,сайн сайханг л харж яваа гэмээр гэнэн цайлган,мөн тунгалаг.Хэнийг ч хуурмаар харц,яг чиний дотор шиг.

[✔️] Mr.Unknown K.TH x J.JKWhere stories live. Discover now