•01•

655 43 7
                                    

Би шинэ сургуульдаа явахын тулд өглөө эртлэн бослоо.
      Тллл за тоглосымдаа хха.
____________begining__________

Сая сая оддыг алгасаад гэнэт гараад ирсэн. Төсөөлөшгүй нэгэн.

Эгэл жирийн амьдралаараа амьдарч байсан тэр өдөр хүртэл.

Би нэг найзтай юм л даа. Хоёр биш гурав ч биш ганцхан. Тэр минь надад хичнээн үнэ цэнэтэй гэж санана. Манай найз маань энд тэндхийн арга хэмжээ буюу event үүдийг зохион байгуулдаг гэхүү дээ. Тэр минь их мундаг л даа. Дөнгөж ахлах ангийн сурагч шүү дээ.

Яг одоо түүнтэйгээ хоолны зааланд хамтдаа сууж байна.

- "Намайг сонсож байна уу Элио(Elio)?"
Хэсэг бодолдоо дарагдан сууж байхад Крисигийн (Krisie) хоолой надад дуулдлаа.

-"Мэдээж. Мэдээж би чамайг сонсож байна үргэлжлүүл дээ хонгор минь."

-"Тэгэхээр би таван хоногийн дараа буюу хагассайн  өдөр Чүнжу ахлах сургуульд хандивын аяны тоглолт зохион байгуулахаар болсон. "

- " Хөөх. Чи ч ёстой мундаг юмаа."

-" Чамаас асуух гэсэн юм. Хандивын тоглолтонд би хэр их хүн цуглуулж чадахаа сайн мэдэхгүй байгаа учраас чи ирээд дуулаад өгөөч тэх үү?"
Юу? Сая Криси юу гэсэн бэ? Би дуулахаа? Чунжү ахлах сургууль их нэр хүндтэй байхад би тэнд гадаа нь дуулна гэж үү?

-" Уучлаарай. Криси намайг үнэхээр уучлаарай. Би-би чадахгүй бололтой. Чи намайг мэднэ шүү дээ би урлагын наадмаар л дуулдаг. Надад бэлдэх цаг хэрэгтэй. Бас энэ бүхэн таван хоногийн дотор шийдэгдчихгүй байх."

-"  Чи өөрөө л мэд дээ. Би чамайг намайг ирээд дэмжих байх гэж их найдсан юм. Чинийхээ хоолойг бусдаас нуугаад ганцаархнаа сонсоод байх шудрага бус санагдсан юм л даа."

Бурхан минь тэр ч чөтгөр юм даа.

-" Ганц л удаа шүү."
Криси үүнийг минь сонсчихоод намайг тэврээд үнсээд бөөн юм болов. Эргэн тойронд хэн байх нь түүнд хамаагүй гэсэн шиг л. Ийм болохоор л тэр олон жил миний хажууд байгаа ганц хүн байх.

Намар болж навчис биесээ даган унах шиг. Би хатсан навчис дээр гишгэж гарах бутрах дуунд нь дуртай. Амгалан санагддаг юм.

Би хэсэгтээ дуулалтандаа анхаарч тараад л шууд гэрлүүгээ очиж дуулах бэлтгэлээ хийсээр байлаа. Гадаа хүйтэрч байгааг ч хэлэх үү сайхан зайрмаг идмээр санагдсан ч би таван хоног хүлээсний эцэст одоо Чунжү ахлах сургуулийн үүдэнд ирээд байна.

Их том сургууль юм аа. Үүдэнд нь багахан тайз зассан байлаа. Гэхдээ энэ миний төсөөлснөөс том тайз байсан юм. Криси тэнд бүхнийг зохицуулж байлаа. Яг л маш том тэмцээнд бэлдэж байгаа мэт. Би түүн дээр очлоо.

- " Криси сайна уу? Би ирлээ."

- " Ашгүй дээ. Чамайг ирсэнд баяртай байна. Гучин минутын дараа тоглолт эхлэнэ. Эхний үзүүлбэр чинийх байх болно. Бас чи өнөөдөр үнэхээр янзтай харагдаж байна."

Би жинсэн өмд мөр ил гарсан  цагаан цэнхэр цамцтай л байсан юм. Эхний үзүүлбэр учраас сандарсан ч гэсэн үүнийг дуусгаад зайрмагаа иднэ гэхээр л тайвшрах  шиг.

Эцэст нь миний ээлж ирлээ. Одоогоор арваад хүн л тайзыг тойрон зогсох аж.

Дуулж буй явцдаа хүн бүрийн царайг ажиглан харахаас илүүтэйгээр түүний царайг л удаанаар харсан.

Яг л Жулиэт Ромёг хайрладаг шиг удаанаар...

Дуу дуулж байгаагаа ч мартах шахам хэт тайвнаар...

Чамайг , зөвхөн ЧАМАЙГ л ширтсэн.

Алга ташилт зүрхийг минь дүүргэсэн ч өөр нэгэн зүйл бодол хийгээд тархийг минь эзэмдэх шиг.

Дуулж дуусах үед... Тэр тайзны шатаар өөртөө итгэлтэй аргагүй өгссөөр миний өмнө ирсэн.
Итгэмээргүй юм.

Үүнээс цааш юу болсоныг дурсах ч юм биш.
___________________________________♡

Хаая! Миний хөөрхнүүдээ энэ өгүүллэг бичигдээд дуусчихсан учраас би байнга publish хийгээд байж чадна аа.

Танарт минь таалагдана гэдэгт би итгэлтэй байгаа шүү

Бас би уншигчдыгаа sweeties гэж нэрлэхээр шийдсэн байгаа💖

Өө матрах шахаж. Би энийг дэндүү хөөрхөн мундаг хайрдаа зориулж бичиж байгаа шүү. Энэ өгүүллэгийн анхны уншигч шүү дээ🥰

Энэ танарт минь эерэг дулаан энерги өгч чөдах хайрын түүх байх болноо♥️♥️♥️

Дараагийн хэсэг +10вотэ 2 сэтгэгдэл ийн дараа орох болноо🥰

The space between us || __jos__Where stories live. Discover now