Хөөрхөн гэдэг нь. Хамгийн хайр хүргэм нэгэн. Пак Жимин.
Үзэсгэлэнтэй гэдэг нь. Өөртөө татах нууцхан увдистай нэгэн. Ким Элио.
________________suspicion___________
Амралт дуусаж хичээлдээ явах цаг боллоо. Хамгийн гайхалтай хоёр сар байлаа. Юугаар ч орлуулашгүй түүнтэйгээ жаргалтай байсан хоёр сар.
Хичээлдээ явахаар догдлон байж бослоо. Үүнд сэрүүлэг хэрэггүй эд байсныг сануулъя. Сэргэг байсан болоод ч тэр үү их л жаргалтай байлаа.
Гэрээсээ гаран түүнтэйгээ уулзлаа.тэр намайг өнөөдөр сургууль дээр хүргэж өгнө гэсэн болохоор манай сургууль руу хамтдаа явж байна.
Сургуулийн үүдэнд ирээд салж ядан хошуугаа унжуулан
- " Ууг нь нэг сургууль байсан бол гоё байхгүй юу? "Тэр хоёр гарнаас атган зөөлхөнөөр инээмсэглэн куртикаа тайлтал бурхан минь гэж!!! Манай сургуулийн дүрэмт хувцас байна шүү дээ. Галзуу юм.
- " Хөөх. Вилиам чи чинь-- арай ч үгүй байлгүйдээ."
- " Чиний бодож байгаа зөв өө. Хамтдаа сургууль руугаа орцгооё."
Нэг сургууль болчихлоо гэж үү? Янзтай.
Бид хоёул их догдолсон байх агаад хөтлөлцөсөөр орлоо.Түүнийг манай сургуулийн зарим охид хараад уулга алдан хямсагнаж байсан нь дургүй хүргэж байсныг эс тооцвол энэ үнэхээр гайхалтай байсан юм.
Тэр захиралын өрөөнд орох үед би гадаа нь түүнийг хүлээж байлаа. Тэгтэл тэрүүгээр явж байсан Жонгүүг хүрч ирэн
- " Сайна уу? Элио. " Над руу харан инээмсгэлсээр хэлээ. Аргагүй л Жонгүүг шүү.
- " Сайн. Ойрд уулзаагүй юм байна. Одооноос нээрээ нэг ангид сурах нээ."
- " Харин тиймээ. Чи өнөөдөр завтай юу? Чи надад амласан шүү дээ. Хамтдаа кино үзэж гэж."
Өө таг мартчихаж би түүний асуудлыг шийдэхийн тулд бүхэл өдрийг түүнд зарцуулна гэж амласан юм л даа.
- " Өө би мартчихсан байна. Өнөөдөр орой үзэцгээе. Дараа нь бүтэн өдрийг хоёулхнаа өнгөрөөе." Би ингэж хэлчихээд байж байтал Вилиам гараад ирэв.
YOU ARE READING
The space between us || __jos__
RomanceЗохиомлоор би чамайг дэргэдээ байлгадаг байсан шүү дээ. Яаж энэ бүхэн биелэлээ олчихвоо. ♥️♥️♥️ Эгэл жирийн амьдралын цайлгахан хайрын түүхыг та бүхэндээ сонордуулахад бэлэн боллоо.