Хайртай гэж хэлсэн бол үүндээ үүргэлж эзэн нь байх хэрэгтэй шүү дээ.
Тэр минь надад амтлаг бас багахан шорвог хайрыг амтлуулсан юм.
Хариуд нь би түүнийгээ уучилж бас хайрлаж л чадахаар байлаа. Тэр шорвогхон түүхүүдэд._________________Him______________
Түүнээс найз охин минь болох уу? гэдэг асуултыг сонсоод л зүрх минь зогсчихов уу гэлтэй хичнээн түмэн удаа цохилж байсан гээч.
Би түүндээ зөшөөрснөө мэдэгдэм толгойгоо дохих бол тэр цагаан шар жижигхэн хайрцгаа нээн цагаан биш шаргал өнгийн алмаазан бөгж байх агаад үнэхээр тансаг харагдах аж.
Яг л гэрлэх санал тавьж буй мэт ядам хуруунд минь шар алмаазан бөгжөө зөөлхөн гэгчинь зүүлгэлээ. Хэдэн мянган эрвээхий эргэлдэн басхүү одод миний дотор гялтаганах мэт л санагдана.
Ингээд би түүнийнх болчихлоо шүү дээ. Амттай хайрыг бүтээлцэх түүний наранцэцэг болчихлоо шүү дээ.
Бид үерхээд хорин дөрвөн цаг л болж байна. Би одоо ч хэвийн болсонгүй. Яг л Крисигийн хэлж байсан шиг нойр хулжаад түүний зургийг харахаас өөр зүйл хийдэггүй юм байна.
Би тухайн үедээ амьдын там зэргээр боддог байсан юм. Одоо бол би өөрийнхөө зүрхний цохилтыг юу юунаас илүүтэйгээр сонсохдоо баярлах шиг.
Найз залуу минь гэж ярихаас ч ичингүйрч байна.
Одоо тэр миний найз залуу.__________________she____________
Jimin's pov
Түүнээс арай хийн найз охин минь болохыг асуулаа. Энэ гайхалтай хэрнээ ямар аймар байсан гэж санана. Сагсны хэд хэдэн томоохон тэмцээнд орохдоо ч ингэж сандардаггүй юмсан.
Тэр минь хичээлээ тарчихаад явж байгаа болохоор өөртөө жигтэйхэн зохидог дүрэмт хувцастайгаа байх аж.
Би өнөөдрийг бараг л сарын өмнөөс бодсон байх. Түүндээ бусдаас өөр онцгой бэлэг барихыг хүссэндээ хичнээн шөнө нойргүй хоносон гээч.
Наранцэцэг мэт түүнийгээ хараад л бодол дундаа төөрсөн намайг татаад л авах шиг боллоо. Түүний хариулт намайг дахиж хэзээ ч эргэлзэхгүй болтол нь өөртөө дурлуулсан юм.
YOU ARE READING
The space between us || __jos__
RomanceЗохиомлоор би чамайг дэргэдээ байлгадаг байсан шүү дээ. Яаж энэ бүхэн биелэлээ олчихвоо. ♥️♥️♥️ Эгэл жирийн амьдралын цайлгахан хайрын түүхыг та бүхэндээ сонордуулахад бэлэн боллоо.