Би амталсан. Юуг гэж үү? Ахх ичмээр юм. Түүний уруулыг. Анхны үнсэлтээ сайн мэдэхгүй хүндээ өгсөндөө тиймхэн байгаа ч тэр нь Вилиам бол энэ ямар ч асуудалгүй санагдана. Надад итгээрэй.
_________________kiss________
Тэр таван алхам урагшилсан хэрнээ дахиад нэг алхам урагшлан бидний хооронд нэг алхам ч хүрэхгүй зай үлдсэн юм.
Надаас өмнө нь олон хөвгүүд гуйж байсан л даа. Болзох талаар. Би нэгэнд нь ч тийм гэж хэлээгүй. Тийм болохоор би үерхлийн тал дээр мэдлэггүй нэгэн. Бас гэнэн.
Би зүгээр л гэндчихсэн юм. Түүнийг таван алхамаа зургаан алхам болгох үед мэдэж болохоор байсан. Гэхдээ одоо надад хамаагүй шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь Вилиам.
Тэрний уруул Крисигийн яриад байдаг шиг хатаж хуйрайшсан байгаагүй юм. Түүнийх зөөлхөн бас карамел амтагдаж байсан юм. Мартаж орхиж түүнийг карамелд нугасгүй дуртайг. Би байнга гүзээлзгэнэтэй өнгөлөгч хэрэглэдэг түүнд таалагдсан болов уу?
За ямар ч байсан надад итгээрэй би маш их ичиж байна.
Тэр надаас карамел амтагдах үнсэлтээ салгачихаад
- "Намайг уучлаарай Элио. Би ингье гэж бодоогүй юм шүү." Тэр гэмшсэн харагдаж байна. Би хурдхан шиг толгойгоо сэгсрэн
-" Үгүй дээ Вилиам. Энэ жаахан эвгүй ч гэсэн надад таалагдсан. Үнэхээр шүү. Бас яахав чи сар надтай уулзаагүйг эс тооцвол шүү дээ." Хөөх Элио. Чи ч бүүр улаан цаймдаа гарчээ. Харин тэр сэтгэл нь ханав бололтой инээгээд
-" Би завгүй байсан юм аа. Удахгүй өвөл болно тэр болтол бид сургуулийн арга хэмжээнүүдэд яаралтай нөөц бай- заза энэ ч чамд хамаагүй байх л даа. Юу ч гэсэн би чамайг маш их санасан. " Бид ийм хурдан бие биедээ татагдсан юм гэж үү?
- " Би чамайг тэвэрч болох уу? Вилиам."
Түүний хариулт нь маш удаан бас дулаахан тэврэлт байсан юм.
Түүнээс салан гэртээ дуу аялмаар ороход аав ээж маань их гайхсан харагдана.
- " Өө харин дэвтэрнүүд нь дуусчихсан байна. " би дуу аялсан хэвээр эгчийнхээ өрөөг зүглэлээ. Тэр иймэрхүү асуудалд надад сайн зөвөлгөө өгч бас сайн сонсогч байна гэдэгт итгэлтэй байна.
Хаалгыг нь тогшин
- " Элла хайрт эгч минь."
Тэр гайхан- " Юу гуйх гээв ээ?"
- " Юу ч гуйхгүй ээ. Сая юу болсон гээч..." түүнд би Вилиамын талаар эхнээс нь дуустал ярьж өглөө.
- " Хөөх чи ч том болжээ. Ахлах ангийн сурагчаа." Тэр инээн ийн хэлэхэд нь надад зурвас ирсэн байсныг би сая л анзаарлаа.
Үүнийг уншвал:
Вилиам:
Би гэртээ аюулгүй
харьсан шүү. Чамайг
заавал хэлээрэй гэсэн болохоор
хэлж байна бас сайхан
амраарай. Би маргааш очноо
сургууль дээр чинь♥️Гэсэн байлаа. Энэхэн үесд би яг л Вилиамыг нэг насны хайр минь гэж бодсоноо нуух юун. Би түүнд сайн болчихож. Хэдхэн сарын өмнө боддог байсан мөртлөө одоо бол бүүр дуралчихсан байх юм.
Би хариуд нь:
Ашгүй дээ. Чи ч гэсэн сайхан амраарай хүлээж байя♥️Аз жаргалтай байна.
Чиний амнаас гарах авиа бүрийг нандигнан хадгалъя.
♧_______________________♧
Хаая! Josie нь байна. Иймэрхүү kiss scene ууг нь өөрөө зүгээр л биччихдэг хэрнээ бусдад нээх уншуулж байгаагүй юм шүү хха.
Та нартаа хайраа өгье өө. Энэ бүгдийг уншиж байгаа сэтгэгдлээ хуваалцаж байгаа вотэ дарж байгаа бүх хүмүүстээ өөртөө байгаа бүх хайраа цацъя
🥰♥️❤💖💕Дараагийн хэсэгт ч гэсэн би бүх хайраа шингээн бичсэн байгаа шүү💕
Нэг хөөрхөн охинд зориулж бичиж байгааг минь мартаагүй биз дээ.💫
YOU ARE READING
The space between us || __jos__
عاطفيةЗохиомлоор би чамайг дэргэдээ байлгадаг байсан шүү дээ. Яаж энэ бүхэн биелэлээ олчихвоо. ♥️♥️♥️ Эгэл жирийн амьдралын цайлгахан хайрын түүхыг та бүхэндээ сонордуулахад бэлэн боллоо.