•09•

121 17 5
                                    

Үй түмэн одод гялалзан байдагийн адил чи минь миний хажууд мөнхөд гялалзах нь хичнээн үзэсгэлэнтэй гээч.

Хайр гэх үнэн худлын дэнсэнд чамайг сонгосон нь миний амьдралдаа хийж байсан хамгийн зөв шийдвэр байх.

___________first date__________

Өвлийн амралт дуусахад ердөө хоёр долоо хоног л үлдэж. Тэр явдлаас хойш Крисигийн эцэг эх ч ирж бид ч тэр явдлыг дахиж ярилгүй хав дарсан юм.

Өглөө болсон бололтой цаг харвал өглөөний арван цаг болж байлаа.
Утас дуугарч байна.

- " Хонгор минь. Бэлэн үү? "
Вилиамыг юун тухай яриад байгааг огт ойлгосонгүй. Тэр надаар таавар таалгах гэсэн бололтой.

- "Чи надаар таавар таалгах гэсэн хэрэг үү? Вилиам. Чи мартаагүй бол одоо өглөөний арван цаг болж байна."

- " Наранцэцэгхэн минь би танай гэрийн үүдэнд байна. Анхны болзоондоо бэлдээд гараад ирээрэй."

Өө бурхан тэнгэр минь. Энэ ямар гээчийн гэнэтийн бэлэг вэ? Би орноосоо ч босоогүй аймшгийн царайтай байна шүү дээ.

- " Вилиам. Би одоо ч босоо- "
Тэр үгийг минь таслан шууд л утсаа тасалчих нь тэр. Би орилж байлаа. Зүгээр хэт гэнэтийн байна. Уурлаж байгаа ч юм шиг догдолж байгаа ч юм шиг.

Юу ч гэсэн шууд босоод ариун цэврийн өрөөг зүглэлээ. Би усанд ороод гарж ирээд хувцасаа өмсөж дуусах хүртлээ үглэж байсан юм. Вилиамыг ална даа гэх аймшигтай үгс ч амнаас минь гарч байсан юм.

Юу ч гэсэн цагийн дотор бэлэн болж амжсан юм. Та нар эмэгтэйчүүдэд нэг цаг ямар хангалтгүй байдгийг ч мэдэхгүй дээ.

Гэрээсээ юу ч идэлгүй гарлаа. Тас хар өнгийн маш тансаг машин налан зогсох тэр минь үнэхээр гайхалтай харагдаж байсан юм.

- " Хөөх. Санасныг минь бодвол хурдан байлаа шүү. Нэмж хэлэхэд өнөөдөр чи минь хамгийн үзэсгэлэнтэй нь байна." Гэртээ баахан уурлаж уурлаж гарж ирсэн ч гэсэн түүнийгээ, түүнийхээ нялуун үгсийг бас тас хар машиныг минь хараад өөрийн эрхгүй нялхарч байлаа.

- " Хатагтай нар түрүүлж. " Миний талын хаалгыг нээж өглөө.

- " Вилиам. Энэ юун машин бэ?" Надтай уулздаг байхдаа тэр огт машингүй байсныг би тод санаж байна.

The space between us || __jos__Where stories live. Discover now