•10•

119 16 2
                                    

Амьдралд минь хамгийн тодхон үлдсэн дурсамж аль нь вэ гэвэл би эргэлзээгүй энэ үеийг сонгох байсан.

~Бидний анхны болзоо.~

___________ continue ___________

Бид дэлгүүр хэссэн юм. Нээрээ та нар Вилиамыг загварын талаар ямар хосгүй мэдрэмжтэй гэж санана.

Надад хэдэн хувцас авж өгчихөөд сэтгэл нь ханасан бололтой шууд л намайг хөтлөн гадуур алхах миний найз залуу.

Тэр минь үнэндээ бусдаас нээх харамлаж нуугаад байдаг төрлийн хүн биш. Мэдээж зарим тохиолдолд харамлана. Гэхдээ энэ тийм ч элбэг үзэгдэл биш.

Надад таалгаддаг энэ нь. Бусдаас харамлаж дарамт болсоноос өөртөө байгаа эрдэнэ мэт хүмүүст гайхуулж явсан нь дээр шүү дээ.

Нилээн бүрэнхий болоод ирэхэд бид намуухан аяз эгшиглэсэн зоогийн газар хооллосон юм. Үүний дараа кино үзэхээр боллоо. Тэр миний харцыг жоохон л булаасан зүйлсийг хүртэл авч өгч байсан юм.

Кино ямар ч байсан хайр дурлалын тухай юм байна лээ. Үлдсэн нарийн зүйлсийн мэдэхгүй ээ. Тэр надад хэлээгүй нууц гэсэн.

Заал руу орон хамгийн хойд талын эгнээг зүглэлээ. Тэр гэнэтхэн бие засах өрөө орчихоод ирье гээд бослоо. Би гадуур хувцасаа тайлан өөрт тухтай байрлалыг олон суух аж.

Заалны гэрэл унтарч кино гарах гэж байгааг илтгэнэ. Гэхдээ энэ чинь юу вэ?
Наранцэцэг үү дээ?

Дэлгэц дээр Хайртай шүү миний наранцэцэгхэн минь. Намайг сонгож өдийг хүртэл хамт байсанд чинь талархаад ханахгүй бололтой. Намайг сул талтай минь хамт бүгдэнг нь хайрладаг баярлалаа. Өнөөдөр анхны болзоон дээрээ чамдаа хэлэхийг хүссэн зүйлсүүдээ энгийнээр хэлж чадсангүй ээ. Гайхалтай чамдаа дахин гэнэтийн бэлэг барих гэсэн юм.

Тэнэг Вилиам. Зүгээр л хэлчихгүй хүн уйлуулаад. Тэнэг гэдэг нь. Би тасралтгүй баярын нулимс унагааж байлаа. Хэсэгхэн хормын дараа дээрээс гэрэл тусаж дэлгэцийн урд Вилиам гарч ирэн дуулж эхлэв. Юу? Дуулдаг байсан хэрэг үү? Гайхалтай юм. Тэр намайг эргэлт буцалтгүй өөртөө дурлуулж байх шиг байна.

Түүний зүгээр ярьж байгаа нь л намайг ховсддог байхад дуулахаар намайг яа гэсэг юм бол. Гурван минут хэртээ тэр дуулангаа надруу алхам алхамаар ойртсоор байлаа. Одоо яг л таван алхам үлдсэн байлаа. Дуу ч дуусан би ч гүйж очин түүнийгээ хэзээ ч алдахгүй гэсэн шиг чангаас чанга тэвэрлээ.

Хүмүүс бүгд л биднийг анх уулзахад ташиж байсан шиг алга ташилт бэлэглэнэ. Үргэлжлүүлэн түүнтэйгээ цуг киногоо үзлээ. Түүнийхээ мөрийг дэрлэж үзэх шиг жаргал хаана ч байхгүй мэт.

Орой нь тэр намайг гэрт хүргэж өгөх ба салмааргүй байна гэх мэт нялуун үгсийг хэлж байлаа.

- " Чи үнэхээр тааварлашгүй юм аа Вилиам. "

- " Өнөөдрийг хэзээ ч битгий мартаарай за юу? Бидний хайр үргэлж халуун , дулаан, шинэхэн байна гэдгийг би чамдаа амлаж байна.
Хөгширсөн ч би чамдаа гэнэтийн бэлгүүдийг барьж хайрлаж халамжилсаар байх болохоо амлаж байна."

- " Одоо зогс. Өнөөдөр чиний нялуун гайхалтай үгс үйлдэл чинь намайг яг галзууруулах нь Вилиам. Чи миний зүрхийг ингэж хурдан цохилуулаад байвал хөгширөхдөө чамтай хамт байх эсэхдээ ч эргэлзэж байна шүү." Хацар минь улааж гэр лүүгээ ормооргүй санагдсанд түүгээр ийн тоглчихоод гэрлүүгээ гүйгээд орлоо.

Ороод л шууд орлуугаа гүйлээ. Дээрээрээ нүүрээ даран орилж гарлаа. Би маш их бүүр маш их жаргалтай байна. Өнөөдөр унтахгүй нь бололтой. Нэгэнт л ийм юм болсонынх Криси рүү залган бүхнийг ярилцсаар үүр цайлаа.

Амьдралын минь турш намайг аз жаргалаар дүүрэн байлгах эх үүсвэр нь чи.

♡________________________♡

Хаая! Киахх сүүлдээ бүүр энэ хоёртоо бүүр атаархаад байх юм аа. Вилиам Элио хоёр минь л аз жаргалтай байвал болох нь тэр💜

Ямархуу байна даа? Ер нь дууслаа даа удахгүй😭💖

Хамт байгаа sweeties-дээ хайртай шүү♥️

The space between us || __jos__Where stories live. Discover now