Тэр дахиж ирээгүй хэсэгтээ л. Тэр хооронд би түүний сургуулиар хэдэн мянган удаа эргэлдсэн гэж санана. Түүнийг хүлээнгээ цэцэгсээ арчилсаар...
Түүнээс авсан цэцэг хоёр болчихож. Энэ нь яг л бид хоёрыг ердөө сарын хугацаанд хоёр удаа л уулзсанг илэрхийлэх шиг.
_____________missing him__________
- " Криси тэр яагаад ирэхгүй байгаа юм бол? Тэрэнд ямар нэгэн муу юм болсон юм болов уу? Эсвэл би түүнд таалагдаагүй юм болов уу? Яахвээ? Би түүнийг санаад байна. Чи түүнийг ямар тансаг байсан гэж санана Криси." Эдгээр үгс бас асуултууд бол миний Крисигээс залхтал нь асуудаг зүйлс.
-" Мэдэхгүй ээ Элио. Тэр магадгүй чухал ажилтай байгаа байх. Тэр чинь зөвлөлийн дарга шүү дээ." Харин эдгээр нь бол Крисигийн үргэлж намайг тайтгаруулдаг үгс.
Бид хоолоо авчихаад суудалдаа сууж байтал нэг хөвгүүн ирээд надаас юм асууж болох талаар асуусан юм.
- " Асуу л даа."
- " Элио. Чи надад таалагддаг."
Хөөх. Хүндхэн цохилт байлаа. Тэр бол маш царайлаг бас хүмүүжилтэй нэг үгээр бараг л миний мөрөөдлийн залуу л гэсэн үг. Гэхдээ тэр Жиминийг яагаад ч гүйцэхгүй гэж бодож байна.
- " Юу гээч Жонгүүг. Би жаахан бодож болох уу? "
- " Мэдээж. Би тэгвэл хүлээж байя. Хүссэн үедээ хариугаа хэлээрэй."
Тэр инээмсэглэсээр явлаа.-" Элио чи түүнд өмнө нь сайн байсан биз дээ? "
- " Тэр хамаагүй Криси. Би ханхүүгээ л хүлээх болно. Хэн ч түүнийг минь орлох учиргүй."
Би яг л киноны гол дүр шиг шийдэмгий гэгч нь хэлэхэд тэр инээд алдлаа.-" Би зүгээр л яаж хэлэх учраа олохгүй байна. Хоёулаа өнөөдөр Чунжү ахлах сургууль орцгооё!"
Тэр үед би юугаа бодож байсан юм бол оо? Хоёрхон удаа уулзаад хоёр л цэцэг авчихаад.Крисиг хальт харвал гараараа нүүрээ алгадан ёолох нь сонсогдов.
____________shock_____________
Бид очоогүй сургууль дээр нь. Яагаад гэвэл би Жонгүүгийн асуудлыг шийдсэн юм л даа. Бид найзууд. Тэр сайн хүүхэд шүү дээ.
Гэртээ орж ирээд аав ээждээ үнсүүлчихээд өрөөндөө орон хувцасаа солихоор цамцаа тайлж байтал цонх руу чулуу шидэх шиг боллоо.
Би дүрсгүй хүүхдүүдийн нэг нь биз гэж бодсон ч гэсэн байн байн цонх руу чулуу шидээд байхаар нь дээгүүрээ дотуур хувцаснаас өөр юмгүй байгаагаа мартан цонхоо онгойлгон доош хартал бурхан минь Вилиам ирчихэж.
Миний нэг сарын туршид бодож бүр зүүдлэх нь холгүй байсан ханхүү минь ирчихэж.
Би маш их гайхахын зэрэгцээ өөрийгөө цамцгүй байгаагаа санан гялс доошолчихоод нэг юм углаад түүнээс яах гэж ирсэн тухай асуулаа.
- "Элио. Гараад ирээч гуйя."
Тэр хоёр давхрын дээр байгаа надад сонсогдохыг тулд орилж байлаа.-" Хүлээж байгаарай Вилиам."
Би таван минут хэртээ хувцасаа өмсөн ямар үлгэр зохиож гэрээс аюулгүй гарах талаар бодон ийш тийш холхиж байлаа.
- " Аав , ээж? Миний дэвтэр дуусчихсан байна. Гялс гараад аваад ирье." Тэдний эрх охин гэх шалтгаанаар гарах эрхтэй болчихлоо.
Яаравчлан гарлаа. Түүнтэй уулзахыг сар хүлээсэн шүү дээ. Гэрээсээ ум хум гүйн гарлаа. Тэрээр яг л байдгаараа нэг наранцэцэг барисаар зогсоно.
Энэ удаад бидний хооронд эргэлзээтэй таван алхам байсан юм.
Энэ удаад тэр түрүүлж таван алхам хийсэн юм.
Дараа нь....?
Та нар ч төсөөлөхгүй дээ!♤_________________________♤
Хаая! Дахиад л би байна. Миний sweeties-д таалагдаж байна уу?
Дараагийн хэсэг дээр төсөөлөхөөргүй хэрэг болох болно хха. Зиаа тэгээд
I hope sweeties enjoy it♥️
YOU ARE READING
The space between us || __jos__
Roman d'amourЗохиомлоор би чамайг дэргэдээ байлгадаг байсан шүү дээ. Яаж энэ бүхэн биелэлээ олчихвоо. ♥️♥️♥️ Эгэл жирийн амьдралын цайлгахан хайрын түүхыг та бүхэндээ сонордуулахад бэлэн боллоо.