•07•

136 17 3
                                    

Хайр халамж гэдэг нь энэ бололтой. Түүнээсээ хайр болон магтаалын үгс харамгүй сонсож жаахан муухай аашлавал юу ч асуулгүй ойлголоо хэмээн өдөржингөө халамжлах миний найз залуу.

Гэрээсээ гараад чи ширтээд зогсож байвал гоё доо.

Ингэж боддог байсан охины мөрөөдөл нь биелэв үү гэлтэй өдөр болгон зогсож байдгийг бодоход л сэтгэл бахдана.

___________happy holiday__________

Амралтын өдрүүд. Өвлийн амралт ингээд эхэлж байгаа юм байна. Дотроо хичнээн удаа үсэрч догдолсон гэж санана. Түүнтэйгээ байнга хамт байх сар хагасын хугацаа байна шүү дээ.

Үд дунд хүртэл унтаж байтал утас дуугарах нь сонстов. Криси байж.

- " Өө сайна уу? Криси."

- " Чи унтаж байсан юм уу? "

- " Тиймээ." Нойрмоглон хэлэхэд тэр чангаар инээгээд "Би ч бас сая л сэрлээ" гэлээ.

- "Амралтаар юу хийх гэж байна даа? Элио."

- "Мэдэхгүй ээ. Хоёулаа гоё юм хийх үү? "

- " Манай эцэг эх хөдөө эмээлүү явж байгаа. Таван хоног. Би гэртээ ганцаараа. "
Түүнийг ийн хэлэхэд л би хэлэх гэсэн санааг нь ойлгосон юм.

- "За тэгье. Би очноо." Би ингэж хэлчихээд шууд л усанд орохоор бослоо.

Өглөөнийхөө цайг уучихаад эцэг эхээсээ Крисигийнд очиж болох талаар асуулаа. Тэд ч эргэлзэх юмгүй зөвшөөрлөө. Крисиг багаас нь мэддэг юм.

Элла маргааш гадаадад суралцах гэж байгаа учраас өнөөдөртөө түүнд цаг гаргахаар шийдлээ. Охидуудын өдрөө хийгээгүй удсан байна.

___________girls day_________

Бид хоёр өдөржингөө дэлгүүр хэсч хоолонд орлоо. Орой нь бид хоёр кино үзлээ. Эллатай цагийг гайхалтай өнгрүүлсээр гэртээ орж ирлээ.
Бид хоёул ядарч байсан ч миний өрөөнд эгч дүүсийн халуун яриа өрнүүлсээр сууна.

- " Элио. Найз залуугийнхаа тухай яриач."

- " Тэр үү?" нэг удаа уртаар санаа алдчихаад түүний тухай бодлуудаа цэглэхээр хэсэг бодлогоширов. Өөрийн эрхгүй мишээл тодорч хацар улаа бутарна.

The space between us || __jos__Where stories live. Discover now