•08•

135 18 4
                                    

Цус гарах төдийд л миний эргэлзээнүүд улам ихэсч санаа зовнил ч үүнийг даган нэмэгдэж байлаа.

Хайртай нэгэн минь дүн өвлийн хүйтэнд хоёр нүдний минь урд цус хөлсөндөө баригдчихаад ухаангүй шахуу амьсгаадан хэвтэх үед зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөхийг бодоод үзээрэй. Энэ тоглох юм биш.

______________pain___________

Би юу болоод байгааг ойлгож ядан Крисиг дуудан буйдан дээр хэвтүүллээ.

- " Криси надад бүлээн ус алчуур аваад ирээч." Түүнээс ийн гуйсанд тэр шуудхан толгойгоо дохин гүйх аж.
Би түүний гарнаас барин "Зүгээр дээ зүгээр. Бүх юм сайхан болно. Вилиам."
Гэж амны уншлага шигээ хэдэнтээ шивнэж байв.

Түүний цусыг арчин хажууд нь ширтэн суусаар нэг цаг өнгөрчихөж. Тэр хооронд Криси унтахаа хэлээд эртхэн унтахыг ч мөн сануулж амжлаа.

Түүний гар нилээн хэдэн шарх мөн уруулых нь доор дахин нэг шарх байсан юм. Би бодохдоо түүнийг зодолдсон гэж үзэхээр байлаа.

Шөнийн 12 цаг болоход тэр сэргэсэн юм.

- " Өө Вилиам. Сэрчихэв үү? Зүгээр үү?"
Би их л санаа зовсон хоолойгоор хэллээ.

- " Э-л-и-о." Тэр арайхийн босож намайг тэвэрсээр ингэж хэлсэн юм.

Би Вилиамын нуруун дээр зөөлөн товшингоо
-" Юу болсоныг надад хэлэх үү? " гэж асуулаа.

Түүний царай огцом хувьсан " Чи мэдчих юм бол шархалж мэднэ шүү дээ."

- " Би одоо хангалттай шархалчихаад байна. Тиймээс надад хэлээч дээ Вилиам."

___________throwback__________

Би хааяадаа нийлдэг хэдэн найзуудтайгаа уулзсан юм л даа. Найзууд минь жаахан муу зуршилтай. Харин би тэднээс өөр. Нилээн хэдэн сар тэднээс хол байсан чинь тэд үүнийг мэдэрсэн бололтой гэнэт л гараад ирсэн юм. Тэгээд л уулзсан.

Мэдээж тэдний байнга очдог шөнийн цэнгээний газар. Цаг бараг л 8 болж байсан юм. Би тэдний сууж байгаа газар буюу vip өрөөнд орж ирэхэд тэд байдгаараа л ууцгаан сууна.

- " Удаан уулзсангүй шүү. Вилиам. Бидэнтэй нэгд л дээ."

- " Уучлаарай. Би уухгүй."

The space between us || __jos__Where stories live. Discover now