Тэрнийг өмнө минь ирэхэд сансар огторгуй тэр чигээрээ над дээр унасан мэт л санагдаж билээ.
***Түүний ард нэг зүйл байгаа бололтой тэрийгээ чангаар базална. Яах ийхээ мэдэхгүй байгаа юм уу эсвэл миний нүүрэн дэр юм наалдчихсан уу гэдгийг бол мэдэхгүй юм байна. Юутай ч 3 минут хэртээ намайг ширтсэн сэн.
Эцэст зориг оровуу гэлтэй ямар ч баглаа боодолгүй зүгээр л ганцхан ширхэг наранцэцэгээ урагш сарвайлаа.
Би юу гэж хэлэхээ ч үл мартан яг л дөнгөж төрөөд эх хэлээрээ ярьж чадахгүй байгаа нялх хүүхэд шиг л өөрийгөө мэдэрч байсан.
Огт танихгүй шүү дээ. Мэдэхгүй хүн байхад надад цэцэг өгсөн.
Баярлах шиг... айх шиг...Хүн бүр дор бүрнээ гайхширах бол Криси уйлах нь холгүй амьтан шиг өмөлзөж байсан юм.
Тэр явчихсан. Надад цэцэг өгөөд л явчихсан. Үл таних залууг хэн болохыг олж мэдэх маш их хүсэлтэй минь цуг үлдээгээд явчихсан.
__________heartbeat_________
- " Бурхан минь Элио. Тэр хэн байсан бэ? "
Би ч бас энэний талаар дотроо мянга гэхэд ч багадхаар асуултуудыг өөртөө тавьж байна.
- " Мэдэхгүй ээ Криси. Би үнэхээр юуг ч ойлгохгүй байна."
- " Элио. Гэхдээ тэр үнэхээр царайлаг байсан."
Тэр яг л саяд нэг тохиох чухал боломжуудын талаар ярьж буй мэт инээдтэй царай гарган хэллээ.- " Харин тийм байгаа биз? Би буруу хараагүй биз дээ? Бурхан минь гэж тэр яаж тийм царайлаг байсан юм бол?" Бид хоёул галзуу хүмүүс шиг түүнийг хэр сайхан залуу байсан тухай ам уралдан ярьж түүндээ баясан орилолдож байлаа. Нэмж хэлэхэд бид сургуулийн коридорт байсан юм.
Аль хэдийн түүнийг боддог болчихож. Түүний өгсөн цэцгийг үхүүлэхгүй гэсэндээ өрөөндөө шилэн саванд хийгээд өдөр бүр арчилж бас ширтэж байгааг хэлэх нь зүйтэй биз ээ.
Криси бид хоёр гэлтгүй хүн бүр түүнийг надаас асуусаар аль хэдийн хоёр өдөр өнгөрчихөж. Нууцлаг ханхүүгээ мэдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байдалд орчихлоо.
Гэнэтхэн л намайг мйм байдалд оруулчихаад явчихсан түүнтэй дахин уулзах юм бол юу гэж хэлэхээ хором мөч бүхэнд төсөөөн бодно.
YOU ARE READING
The space between us || __jos__
RomanceЗохиомлоор би чамайг дэргэдээ байлгадаг байсан шүү дээ. Яаж энэ бүхэн биелэлээ олчихвоо. ♥️♥️♥️ Эгэл жирийн амьдралын цайлгахан хайрын түүхыг та бүхэндээ сонордуулахад бэлэн боллоо.