•05•

164 24 4
                                    

Анхны үнэслтээсээ хойш чиний гялалзсан төрх , чиний оршихуйг таних биш мэдэх хүсэл минь улам л нэмэгдсээр байлаа.

Уран яруу хөгжмийн нот бүрээс мэдэрч чаддаг догдлолыг чиний ирж яваа хөлийн чимээнээс мэдрэх нь ямар хачирхалтай гээч.

Чамайг надаас таван алхам холдоход л миний дотор мянга түмэн асуулт эргэлзээнүүд үүсдэг.

Чи намайг ийм болтол минь өөртөө татчихсан байна Вилиам.
  
_______________love you____________

Карамел♥️:
Сайн уу? Юу хийж байна даа?
Би ойрдоо завгүй байгаад
байгаа учраас чам дээр очиж чадсангүй уучлаарай. Бас
намайг чамайг ямар их санаж байгааг чи ч төсөөлөхгүй дээ.

- Би ч гэсэн чамайг маш их санаж байна Вилиам. Би бодсон юм л даа. Чи дандаа манай сургууль дээр ирдэг шүү дээ. Энэ удаад би очъё.

Карамел♥️:
Ваав. Тэгвэл ч гайхалтай байна байхдаа. Чамайгаа бусдад гайхуулж болох гайхалтай боломж олдлоо шүү дээ Элио.

Бид одоохондоо албан ёсоор үерхээгүй байгаа.  Бидний харилцаа яг л үерхээгүй үерхэл гэдэг шиг л. Хэдий бие биедээ сайн гэдгээ мэдсэн хэрнээ тэр одоо болтол намайг гуйгаагүй гомдмоор байгаа биз.

-Маргааш уулзъя даа Вилиам.

_________________boyfriend__________

- " Криси би өнөөдөр түүний сургууль дээр очих хэрэгтэй байна."

- "  Найз залуугийнхаа юу?"

- " Тэр миний найз залуу биш Криси."
Криси түүнийг миний анхны үнсэлтийг авчихаад сар хэртээ хугацаа өнгөрчихөөд байхад ерөөсөө гуйгаагүй бас нээх халамжладаггүй гэх мэтчилэн байнга үглэж сүүлдээ түүнтэй уулзуулахдаа хүртэл дурамжхан болсон.

- " Болохгүй бол би өөрөө гуйн аа Криси." Би тоглоомоор ийн хэлээд чанга чанга иннэв.

Тараад Чунжү ахлах сургууль явахаар хөдлөлөө. Манай сургуулиас бараг л нэг цаг явахаар зайтай.

Утсаараа түүнээс чат ирэхийг хүлээн суунгаа дуу сонсон саяны гурван сар хурдтайгаар юу юу болоод өнгөрсөнийг нэг тунгаан бодлоо.

Метронд миний хажууд сууж байсан хүнийг босоход түүнээс наранцэцэг уначихлаа. Би үүнийг түүнд өгөхөөр босон нүдээрээ хайх бол тэр аль хэдийн гарчихаж.

Би гайхшираад буцан сууж цэцгээ үнэртэхэд хачирхалтай нь карамел үнэртэж байлаа. Метронд байсан хүмүүс бүгд л надад нэг нэг ширхэг наранцэцэг өгөх агаад  нийлээд маш их цэцэгс болсон юм. Юу гээч нь болоод байна аа? Тэрхэн агшинд би өөрийгөө үхсэн хүн шиг ч мэдрээд амжив.

Тэвэр дүүрэн цэцэгсээ хараад өөрийн эрхгүй мишээн сууж байтал карамел үнэртэх шиг болон толгойгоо өндийлгөөд дээш харвал тэр минь байна.

Тэр минь цагаан шар өнгийн бяцхан хайрцаг барьчихаад яг л киноны нэг хэсэг шиг нэг хөл дээрээ өвдөглөн суух аж.

Тэр минь миний дуртай сорочкаг цайвар цэнхэр жинсэн өмдтэй хослуулан гадуураа цайвар өнгийн пальто өмссөн байлаа. Тэр үсээ ч мөн миний дуртай засалтаар засуулсан байлаа. Бүх юмсыг надад зориулж хийсэн мэт л.

- " Сайна уу? Элио. Чамайг энд байгаад баяртай байна. Чи зуун хоногийн турш миний дэргэд байж надад тусалж намайг хайрлаж ирсэн. Би ч бас чамайг хайрлаж ирсэн. Одоо чиний тэвэрт байгаа цэцэгсийг тоолвол яг зуун ширхэг байгаа."
Тэгэхээр өнөөдөр бидний танилцсаны зуун өдрийн ой байхнээ.

Одоогоор бол миний хацар жаргаж байгаа нарнаас ч улаан болсон байх агаад дотор минь давчидаж байлаа. Догдлолын илрэл байх.

- " Чи минь үргэлж наранцэцэг шиг гэрэлтдэг шүү дээ." Тэр гарнаас минь цэцэгсийг түр зуур авч хоёр гарыг минь барин ийн хэллээ.

- " Одоо чи миний наран цэцэг болох уу? Намайг үргэлж гэрэлтүүлдэг нар минь , үргэлж жаргалтай болгодог цэцэг минь болох уу? Элио?"

Би зүүдлээгүй биз дээ? Энд яг юу гээч нь болоод байна аа?

Би зөөлнөөр мэгшин уйлах ба түүндээ үг хэлж чадахгүй байсан болохоор өөртөө гүн дурлуулж чадсан нүд рүү нь ширтэн толгойгоо дохилоо.

Зохиомлоор би чамайг дэргэдээ байлгадаг байсан шүү дээ. Яаж энэ бүхэн биелэлээ олчихвоо.
Галзуурмаар юм.

♡______________________♡

Хаая! За Та нартаа би маш их хайраа шингээн бичсэн хэсгээ арай гэж уншуулчихлаа🥰. Энэ хэсгээ уншуулах гэж хурдхан хурдхан publish хийгээд байлаа шүү хха.

Зиа тэгээд та нарынхаа хайрыг хүлээгээл байж байя даа тийнмээ 🤗♥️

Дараа дараагийн хэсэг улам л амттай болно шүү. Өгүүллэгтэйгээ  байнга хамт байдаг та нартаа яаж баярлаж байгаагаа илэрхийлж чадахгүй нь ээ sweeties😭💖

 

The space between us || __jos__Where stories live. Discover now