the boy i've know

38 5 1
                                    

Нэг ийм...
Тохойгоо нийлүүлээд суудаг байсан хүү, дараа нь ард минь суудаг болсон хүү, хичээлээ хийгээч гэж загнадаг байсан хүү, нэг л өдөр хөрш болчихсон хүү, хамт гэрт нь тоглодог байсан хүү, муудалцдаг бас эвлэрдэг байсан хүү, хажуу хаалганы хүү, хөргөгчиндөө манай махыг хадгалдаг байсан хүү, хамт монгол бичиг ээжээрээ заалгасан хүү, найзууддаа ч хэлдэггүй нууцаа дэлгэсэн хүү, нулимсаа харуулсан хүү, хамгийн анх хайртай гэж хэлсэн хүү, хамгийн анх гижигдүүлсэн хүү, мөчөөгөө өгдөггүй хүү, маш ихийг ярилцдаг байсан хүү, мөрөөдлөө хуваалцдаг байсан хүү, чи муу тэнэг айлгүй эрх охин гэж үнэнийг хэлдэг байсан хүү, өөрийгөө шидтэн гэж итгүүлсэн хүү, надад ид шидийг харуулсан хүү тэгээд нэг л өдөр шилжээд явчихсан хүү, нүүгээд холдсон хүү, тэр өдрөөс хойш надтай дуугарахаа больсон хүү, мартагдсан гэж бодсон хүү, мартсан гэж бодсон хүү, үгийн зөрүүгүй танихгүй юм шиг зөрсөн хүү, бүгдийг санадаг байсан хүү, бүхнийг дурсдаг байсан хүү, юуг ч мартаагүй хүү ба бүхнийг мартсан би...

Надаас урсах олиггүй хэдэн үгсWhere stories live. Discover now