Шавар балчигт

6 1 0
                                    

Дахиад л би
Дэлгээтэй цонхны
Өлөн шороо шиг
Өөрийн биш
Бодолд хутгалдлаа.

Үлээсэн ч
Үл арилах
Тоост гунигт дарагдаад
Торойн сууна.

Түгжээтэй хаалга
Шуурч хоносон шөнийн
Хунгар цаснаа
Үл нээгдэнэ.

Дахиад л тэр
Дэлгээтэй цонхны
Өлөн шороо
Цагаан цасны
Хар уснаа
Дагтаршжээ.

Хайлах болов уу
Энэ цас?
Арилах болов уу
Тэр шавар?
Дэлгэгдэх болов уу
Хаалга?
Хаагдах болов уу
Цонх?

Тоост, хөндий цээжиндээ
Хаалга юугаа түгжээд
Торойн үлдэх ч
Шуургат цас
Маналзах улаан шороо
Шавар
Балчиг...

Надаас урсах олиггүй хэдэн үгсTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon