Эзэний цэцэрлэг дэх энгийн нэгэн сарнай
Эгэл боол миний бүх юм билээ.
Нартай хамт тэр минь ирсэн
Сарнаар тэр өөрийгөө хураасан.Сая сая гоо цэцэгс анхилах гэлээ ч
Мансуурам үнэр нь амьсгал бэлэглэнэ.
Амьдраг гэсэндээ л өөртөө авалгүй
Чамайг би
цэцэрлэгт үлдээсэн.Өө, үзэсгэлэнт минь!
Өргөс өвтгөсөн ч
Дахин хатгуулахыг би
Ямар их хүснэ вэ?Хүрэхээс харам бяцхан сарнай,
Хайрлаж сурахаасаа өмнө
Чамайг олсон гэлээ ч
Алдаа болсон нь үгүй
Дахин орших нь үгүй
цор ганц учрал байсан.Энэ л бидний дурдатгал болж үлдэнэ.
Харж байна уу? Хайр минь.
Дээшээ хар, сая сая оддыг!
Тайван нойрс.Хатаж хийсэх хүртэл дэргэд чинь байя
Харин дараа нь би ч оршихоон байна.
Эзэний цэцэрлэгт ургасан
Миний цор ганц сарнай... /2017.02.14/"little prince" зохиолын сарнайг дурсан бичиж байв. :))