Тэнгисийн зах
хязгаар нь үл харагдана.
Тэнгэрийн үзүүр
төгсгөл нь үл баригдана.Тэнд л ертөнцийн төгсгөл орших мэт.
Тэнд л уулздаг, уусдаг, нэг болдог.
Тэгээд дуусдаг...Өөр юу ч алга
Өнгөгүй етөнцийн үнэн
Үнэн нэг л өнгөтэйГүн цэнхэр...
Хоёул мэднэ
Өнгө будаггүй амьдрал
Үнэхээр уйтгартай
бас
Хэтэрхий гунигтай.Ваниллатай хөөсөн чихэр
Карамелтай зайрмаг шиг хөвсгөр үүлсийг
Ганц эвэртийн сүүлнээс асгарах
Сарны солонгыг
Сарнайн ягаан туяаг
Нарнаас урсах галт хүрхрээг
Нэмж зурцгаая!Хуурмаг өнгө
Хоосон бүхнээр дүүрэг!
Зуурхан үзэгдэх гоо үзэсгэлэн
Зүрх сэтгэлийг баясгаг.
Бас хөгжөө!Эргээ халих давалгаанд
Сарны тусгал үл тогтоно.Хуруугаа сарвайх төдийд
шүүрэгдэх эрхэс
Хөлөө дүрэх төдийд л сарнина.Эргийн хүмүүс, хөөс, үзмэн ягаан.
Өнгө өнгийн бөмбөлөгнүүд, шүхэр, мишээрэх туяа...
Сувдаа нуух хясаа адил хураагдана.
Гагцхүү гүн цэнхэр,
Гүн цэнхэр адар л үлдэх аж.Хязгаар нь тэмтрэгдэнэ
Үзүүр нь баригдана
Тэнд л уулздаг, уусдаг бас бүх өнгө орчино...