Нам гүн

115 9 0
                                    

Үс намируулан хийсгэх хөнгөн салхи
Үүдэнд уясан хонхыг жингэнүүлэн
Будант өглөөний анирыг эвдлээ.

Буурал орчлонгийн тухай шувууд дуулна...
Сүмийн магтаал, мөргөлийн хоосон үгс
Сэтгэлийн анирыг үл эвдэнэ.
Удахгүй болох зүйлсийн догдлол
Үл болох зүйлсийн тайвшралыг мэдрэв.

Сайхан зөн... тэгээд аз жаргал.
Саарал өдрийн гунигт манан
Хойд уулын оройд үл хүрнэ.

Үүлс хөлөглөсөн эртний хуягт баатрууд ч
Уулын энгэрт баригдсан ариун сүмийн ханыг нурааж чадахгүй..
Бурхантай хамт.
Бүгд нам гүм. /2017.04.07/

Надаас урсах олиггүй хэдэн үгсDonde viven las historias. Descúbrelo ahora