her eyes, lip and smile

22 4 0
                                    

Хальсанд буусан сүүлчийн дүр
Хар нүд. Тэнгисийн ёроол руу живүүлэм.
Оддын ёроолд үлдсэн чиний дүр
Чи биш, харин
Чи чиний доторхи чи байлаа.
Миний л олж харсан тэр төрх
Мөнхөд л ийм байсан.

Бяцхан улаан уруулд нь
Сарнай дэлбээлчих шиг
Ер бусын тунгалаг хоолойд нь
Ертөнц бүүвэйлэгдчих шиг
Миний харсан энэ гоо үзэсгэлэн
Мөнхөд ийм л байна.

Зөөлөн мишээлийн учиг
Зөөлөн харцны нууцыг тайлахын тулд
Магадгүй мянган жил
Магадгүй ганцхан хоромд
Миний унасан тэр ёроол руу
Мөнхөд л унах байх даа... /2017.9.21/

Надаас урсах олиггүй хэдэн үгсWhere stories live. Discover now