Эрх чөлөө хэрэгтэй.
Хүссэнээ хийх ба эс хийх эрх чөлөө. Хариуцлага хүлээж, үүргээ биелүүлж байхдаа ч өөрийнхөө чөлөөт хүсэл зоригоор бүгдийг хийж байгаагаа мэдрэх тэр эрх чөлөө.Шархлах байсан ч, баярлах байсан ч өөрийнхөө эрхээр жаргаж бас зовох эрх чөлөө.
Хэнд ч харъяалагдахгүй, юунд ч хүлэгдэхгүй байх эрх чөлөө.
Хайрлахгүй байх эрх чөлөө, харамсахгүй байх сонголтууд... юуг ч хүсэхгүй бас мөрөөдөхгүй ч байж болох тийм эрх чөлөө.
Бүгдтэй ижил байх гэж өөрийгөө дахин хүчлэхгүй байж ч болох эрх чөлөө. Ямар ч дүрэм байхгүй, хэм хэмжээ ч гэж байхгүй эрх чөлөө.
Ямар ч "хамгийн" "туйлын" "амжилт" гэж байхгүй. Дундаж ч гэж байхгүй. Зүгээр л би өөрөө би "би" байх эрх чөлөө...