fuck the reasons

24 4 0
                                    

Зүгээр л амьдарч болохгүй юу?

Юм болгоноос утга учир, шалтгаан, буруутан эсвэл ачтан хайдаг хүмүүст дургүй. Яагаад гэдэг тэнэг хүүхдийн асуултаараа төвөг удахад бүр дургүй.

Заримдаа юмс зүгээр л шалтгаангүйгээр болж өнгөрдөг. Заримдаа, зарим зүйлсэд утга учир гэж байдаггүй юм.

Нар жаргаж тэнгэр хаяарахад эсвэл уулс цасаар хучигдахад, нимгэн улаан уруул мишээхэд, хүмүүс тэврэлдэхэд, хацар улайлган ширтэх харцанд, модод навчсаа гөвөхөд, зүүдэнд, мөрөөдөлд, гунигтай царайтай байхад, баярлалаа гэж хэлэхэд, аяга халуун шоколад хамт уухад, танил дуу аялахад...

Заримдаа зүгээр л юмс шалтгаангүйгээр өрнөдөг юм.

Амьдралаасаа утга учрыг эрж, бусдаас аз жаргалыг, цаг мөч бүрээс инээмсэглэх бас уйлах шалтгаан хайж хажуудаа байгаа хүнээ буруутгах хүмүүс.

Уначихаад бүдрүүлсэн чулууг хайна, ажиллахгүй байгаа шарах шүүгээг хэн эвдэлснийг хайна, яагаад ваар хагарсныг, яагаад инээгээд байгааг, ямар учраас гараад явчихсан болохыг, яагаад юуг ч тайлбарлахгүй байгааг, урьд шөнө яагаад уйлсныг, автобусны карт яагаад хоосорсныг, зөрж өнгөрсөн хүн яагаад мишээснийг, өвдгөн дээрхи сорви хэрхэн үүссэнг...

Учрыг нь олчихвол инээх юм шиг байна уу? Шалтгааныг нь мэдвэл уйлахыг минь зогсоох юм уу? Мэдээд яг яах вэ? Буруутгавал юмс засагдчих юм уу?

Хэрэгтэй гэвэл би тэр буруутан чинь болъё, шаардлагатай бол би бүхнийг өөртөө үүрье! Чи гол нь жаргалтай байгаарай, тэгээд цаашаа асуух хэрэггүй, хайх хэрэггүй, гуйж байна.

Хэлбэр үгүй, дүрс үгүй, өнгө амт үгүй өнөөх л зүйл. Хайснаа олвол амьдраад, олохгүй бол үхэхэд бэлэн. Тэнэг юм!

Зүгээр л амьдарч болохгүй юу?

Заримдаа зарим зүйлс зүгээр л болж өнгөрдөг бас өөрчлөгддөг. Харанхуй өрөөнд чийдэн асаасан ч шатчихдаг шиг, тэгээд шинээр сольдог шиг... Яагаад гэж асуумаар байгаа бол одоо хариултыг нь хэлье, учир нь ямар ч учир шалтгаангүйгээр юмс болж өнгөрдөг юм. Заримдаа.

Хэрвээ олсон бол, тэгээд илүү жаргалтай болсон бол баяр хүргье! Та чадлаа.

Надаас урсах олиггүй хэдэн үгсWhere stories live. Discover now