part 1

1K 56 4
                                    


Жаахан хүүхэд шиг саранд хүслээ шивнээд амьдралийнхаа нарыг олж болдог?







"Уйтгартай оройг гэрэлтүүлж буй жаргалтай тэргэл сар
Харанхуй замыг гэрэлтүүлэн төөрсний хөтөч болдог шигээ....
За байз дараа нь юу гэдэг билээ.

Хүслийг маань

Уйтгараас уйдсан намайг жаргалтай болгогч тэр нандин нэгнийг

Харанхуй сэтгэлд минь гэрэл бологч тэр нар шиг нэгнийг

Үхсэн ч хайрлаж чадах.."

Яриаг маань тасалдуулан Жонгүг түрүүнээс хойш тэвчиж суусан инээдээ ил гаргачих шиг боллоо. Харин би түүнлүү залхсан байртай харан сууна.
Удалгүй өнөөх чинь намайг шоолж ханасан бололтой чихэнд чийртэй муухай инээд нь сонсогдохоо болин

-Уучлаарай эгчээ, гэхдээ наадах чинь үнэхээр бүтэхгүй сонсогдож байна.Яаж ийм зүйлийг сарнаас ингээд гуйгаад суудаг байнаа.

-Хөөш! Чи намайг өдөөд байгаа юм уу? Айн?! Үхмээр байгаа юм уу?! Би чамайг болгоод өгье л дөө гэж түрүүнээс хойш чимээгүй суун Жонгүгийг ажигласан би орилон орон доорх таавчигаа аван бостол Жонгүг урдаа гараа савчуулан нүдээ аниад

- Заа зааа уучлаарай даа, намайг өршөө гээд аврал эрэхэд нь би буцан орондоо орлоо.

- Ахх эгч маань ч ууртай юмаа. Бүр айчихлаа гэхэд нь би инээвхийлээд

-Айсан чинь дээр

- Ийм юм хэн заагаад өгчихсөн юм?

- Хэн ч заагаагүй, хэнээр ч заалгаагүй мэдэв үү? Жаахан байхдаа ингэж гуйхаар биелдэг байсан юм. Болсон уу?

- Зааза ойлголоо. Наад нүдээрээ алах нь ямар аймар хардаг юм. Гэхдээ байнаа би танд найз залуу олж өгч чадна шд гэхэд нь би нүдээ онийлгон

- Чи чадах уу? гээд Жонгүгийг басахад

- Чадна хөөе! гээд нүдээ томруулан Зүгээр л би хүсээгүй юм. Ганц эгчийгээ ийм хурдан хүнд өгчихмөөргүй л байна шд . Бас таныг ийм байдалтай байгаад байх юм бол мянга хүнтэй нийлүүлэх гээд ч тоохгүйшдээ.

- Юу гэнээ муу чинь ! Ахх зза унтлаа наад гэрлээ унтрааж үз. Чам шиг юмтай зууралдах зав алга. Өглөө хоцормооргүй байна. гэхэд Жонгүг инээн толгой дохиод гэрлээ унтраан орондоо оров.

Жонгүг бол миний амьнаасаа хайртай ганц төрсөн дүү. Гэхдээ надаас нэгээр л дүү болохоор намайг бараг чи гэхгээд байдаг юм. Заримдаа миний ах шиг л зан гаргана гээч би бүр загинуулж ч байсан удаатай. Бид хоёр нэг сургуульд явдаг ч тэндээ бид хоёр нэгнээ мэддэгүй хүмүүс шиг л байдаг. Гэхдээ энэ санаа зөвхөн минийх байсан юм. Манай дүү сургуульд нэр хүндтэй болохоор араас нь гүйдэг охидууд намайг тайван байлгахгүй юм шиг байхаар нь ингэж тохирсон юм. Гэсэн ч Жонгүг заримдаа завсарлахаар над дээр хүрч ирээд наалдчихаад хэрэгтэй хэрэггүй олон юм яриад далжиганаад байдаг. Тэр болгонд нь би яаж ийж байгаад сүрдүүлээд сална.
Ёстой ядаргаатай амьтан.
Харин тэр ардаасаа охидыг хуйлруулдаг сургуулийн догь нөхөр нь гэртээ надтай зодоон хийж ,эрхлэж ,хоолны хэрүүл хийгээд байж байдгийг нь тэд мэдвэл ч

-Жонгүгаааа! Хэзээ босох гээвээ өчигдөр ууг нь эрт унтсан биздээ. Босохгүй бол хаяад гарлаа шүү унатамхай хачиг минь

- Очиж байнашдээ. Аль хэдийн боссон хүнийг гэсээр Жон Жонгүг доош бууж ирэхэд гал тогооны ширээнд цай ойчиж суусан ээж

- Та хоёр чинь гэрийн дээр доороос юу гээд орилолцоод байгаа юм. Аав ээж хоёр нь өнөөдөр томилолтоор яваад 7 хоноод ирнэ. Тэр хүртэл ингээд байвал бүтэхгүй шүү. Бас унатамхай хачиг гэж юу ч юм.

- Наад тэнэг хүүхэд чинь босохгүй байна шд. Сэрээх гэж орилсоор байтал хоолой минь сөөх нь байна. Дуудуулахгүй сэрдэг бол аятайхан л байна байх.

-Та тэгж орилж байхаар өрөөнд орж ирээд сэрээчихэд яадаг юм. Тэглээч хүн босчихсон байхад л орилоод.

- Заза хоцрох нь байна. Гарцгаая. гэхэд амандаа баахан хоол чихсэн Жонгүг

-Байдийдаа гант юм идүүчээч! гэж хэлэхэд нь амандах хоол нь ийш тийш үсчиж байлаа. Миний инээд хүрэн гарнаас нь зуураад

- Аливээ тэгж байх зав хаана байна эрт боссон нь дээр байсан юм гээд чирсээр гарав.

Гэрээс гарч ирэхэд гадаа Жонгүгийн машин биш харин өөр нэг хар өнгөтэй машин зогсож байв. Би гайхан амандах хоолоо зажилаад дуусч буй Жонгүгруу асуулт ирсэн харцаар харахад " Ороод тайлбарлая" гэлээ би ч гайхсан чигээрэй Жонгүгийг шинэ машин авчхаагүй байлтай гэж бодон ороход Жонгүг тэр жолооны ард сууж байгаа хүнтэй их дотно бололтой гар барилцаад инээлдэцгээж байв.

- Эгчээ танилц энэ бол манай найзуудын нэг бас миний ахаас өөрцгүй хүн Жон Хусог

гэж танилцуулахад өнөөх залуу инээмсэглэн гар сунгаад

- Танилцсандаа таатай байна. Жонгүгийн найз бас ах Жон Хусог гэхэд нь гарыг нь атгаад

- Дахэ гэдэг. Жонгүгийн төрсөн эгч

Сэтгэл татам юм. Ялангуяа тэр нар шиг инээмсэглэл нь намайг шатаачих шиг л боллоо.

Сургуулийн үүдэнд ирэхэд би хам хум түрүүлж буухдаа машины хаалгыг савж орхиод хацраа даран гүйх шахам сургуульруу орлоо.





- Ахаа та манай эгчид таалагдсан юм шиг байна гэж хэлээд хар савхитай залуу хажуудаа зогсох улаан үстэй залууруу мушилзахад

- За болидоо, надад бол үгүй!

a/n: сайна уууу шинэхэн зохиолч байна😊🙈❤️
Уншсанд баярлалааааа❤️таалагдвал vote дараарай❤️❤️

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now