part20

251 24 3
                                    




Нуруунд минь ямар нэг зүйл торж нухан тухгүй болж эхлэхэд би нойрноосоо сэрлээ. Буйдан дээр унтчихсан учираас нэг л хөндүүр оргино. Тухгүй хэвтэрээсээ биеэ багахан хөндийрүүлэн доор минь нухаж байсан зүйлийг аван харвал хачирны жижиг таваг байх нь тэр.
Ёстой нэг тасарчихсан юм байна л даа толгой толгой...
-Юнгиии чи энд байна уу? хэмээн орилход толгой минь дууны минь хэрээр нэмж өвдөнө. Удалгүй угаалгын өрөөнөөс Юнги үсээ арчсаар гарч ирэх нь харагдлаа.
- Чи нээрээ гомдмоор юм аа. Хаяад тасарчихаж байхдаа яадаг юм. Өчигдөр орой ганцаараа хэрхэн тасрахаа бодсоор байгаад зүгээр л унтлаа. Ууг нь тасарчихвал гоё байдаг юм.Чи ч бүр больждээ хэмээн тас тас хөхөрсөөр надад ус хийн өгөхөд нь
- Би тэгээд өөрөө хэзээ тасрахаа шийддэг юм уу? Чи ч гэж чи хүн тасарсныг мэдсэн юм бол буйдан дээр хувцас архины шил хачирны тавагтай нь хамт үлдээчихээд унтчихдаг юм уу? Ханилгаагүй гэдэг нь гэж хэлээд Юнгигийн авчирсан усыг залгилахад
- Би чамайг яаж даадаг юм. Муухай урт юм байж бас хүнээр зөөлгүүлэх юм гэнэ шүү. Тэгээд ч чи тэр тавагаа тэвэрчихсэн их л тухтай унтаж байсан биздээ гэж хэлэн хялам хийчихээд гал тогооруугаа босон явахдаа
-Чиний үнэр гэж авах юм алга. Хурдан усанд орохгүй бол чамайг гаргаад хаялаа шүү гэж орилход нь би дуртай дүргүй босон угаалгын өрөө зүгэллээ.






Ширээн дээр Юнгигийн хийсэн шар тайлах шөл бэлэн болоход бид хамтдаа хоолны ширээний ард сууцгаалаа.
- Юнги чи бүр шар тайлахдаа мэрэгжлийн болчихжээ. Нэг жил байнга архидсан юм уу? гэж хэлэн урдаа байх сулхан хачирнаас савхдахад
-За арайчдээ чи бараг намайг архичин гэчихлээ. Яг үнэндээ зүгээр туршлага байгаа юм шд. Миний нууц жор гээд мушилзахад нь би инээд алдаад
-Явуулсан чинь явдаг байна шдээ




.........

-ХУСОГААА! Хоёулангийнх гарах цаг дөхөж байна шүү!!!
- Ааэш чих чих дуугаа жаахан сулраалдаа Мин Юнги Хэзээ ийм орилоо болчихоов бас хүн дагуулж хаагуур тэнэх гээд байгаа юм гэхэд Юнги надраа алнашүү гэсэн харцаар хараад нэг цаас шидэн зочны өрөөнөөс гараад явчихав. Зурагтны удирдлагыг ширээн дээр тавиад өнөөх цаасыг нээхэд урилга хэмээн бичсэн байлаа.
"Юу вэ?" гэж амнадаа бувтнан өнөөхийг нээвэл.
УРИЛГА
Урилга очсоноос хоёр өдрийн дараа 16:00 цагт Жонгүг болон Мики нарын гэрт заавал ирнэ үү! Халз шоудана!
Энэ хүүхэд чинь юу вэ? Мики гэж нөгөө охин уу? Энэ чинь одоо гэрэлчихсэн юм байх даа? За бас арай үглй байхаа Жонгүг муу азтай золиг сайн гээд гүйгээд байсан охиноо өөрийн болгочихсон байхнээ?
Тэгээд энэ хоёр өдрийн дараах нь өнөөдөр л болж таарах шив дээ.
- Уншсаад ойлгосон бол одоо хувцасаа өмс Хусогаа танай гэрээр очиж хувцасыг чинь сольчхоод Жонгүгийнд очицгооё. Бид тэдэнд гэнэтийн бэлэг барих болно.
- Яаж?
- Яаж юу байдаг юм чамаар л барихгүй юу?



Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now