part10

335 28 2
                                    


Машинаа барин хаашаа ч юм жаргалтайгаар давхих тэр залуугаас харцаа салгаж үл чадна.

Намайг зөвшөөрөв үү үгүй юу шууд л хөтлөн гарч гүйгээд машиндаа суулган жаахан хүүхэд шиг доороо дэвхцэн инээмсэглэсээр явна.
Энэ залуугаас болж хоёр дахь удаагаа хичээлээ тасалж буй минь энэ ....
Надаас болж хоёр дахь удаагаа хүүхэд шиг болохыг нь харж байгаа нь бас энэ байлаа.

- Яагаад ингэж их ширтээд байгаа юм бэ? Жаахан эвгүй юм. Би тийм царайлаг байна уу? гээд үл ялиг инээмсэглэхэд нь
- Эвгүй байдалд оруулсан бол уучлаарай гэж хэлээд инээн урагшаа харав.
- Хаашаа явж байгаа болоод ийм жаргалтай байгаа юм?
- Харин л дээ очоод мэд ээ.

Бид хоёр сургуулиас нилээд хол явсны дараа Хусог нэг дэлгүүрийн гадна зогсоод бид хоёр хамтдаа орон зарим нэг идэх бас уух зүйлсийг аван инээлдсээр машиндаа орж ирэв. Нилээн хол бас удаан явж магадгүй гэсэн болохоор Хусог өлсөхгүйн тулд их зүйл авсан байлаа.

- Хусогаа хаашаа явж байгаагаа хэлчих лдээ
- Ахх би чамд хэлсэн шдээ очоод мэдээ гэж
- Очоод мэд очоод мэд дандаа очоод мэд гэх юм. Тэгчхээд очихгүй байгаа биз дээ сургуулиас холдоод аль хэдийн цаг гучин минут өнгөрчихсөн байхад гээд намайг суудал дээрээ цовхчин гонгиноход Хусог инээгээд
-За тэгвэл дахиад 2цаг яваад очсоныхоо дараа мэдээрээ заюу гээд хацраас зөөлхөн чимхлээ.

Хацар минь шатаад эхэллээ.Би ичээд байна шүү дээ.Ахх газрын гаваар орчихмоор санагдаж байна .

Би ямар нэг хариу үйлдэл гаргасангүй зүгээр л сая юу болсон талаар бодно. Удалгүй цонхоор тусах халуун наранд нозоорон унтаад өглөө.









Нойрноосоо сэрэн нүдээ нээхэд нар жаргах дөхсөн байлаа. Хусог одоо хүртэл машинаа барьсаар гэхдээ шороон замруу орсон байв.
- Сэрчихсэн үү? Бид бараг л ирж байна. Яаж сэрээе дээ гэж бодож байлаа.

- Хөөх ирж байна гэж үү? гээд аль хэдийн нойрноосоо сэргэсэн би цонхоор харлаа. Хэдэн айл бололтой байшингуудын хажуугаар өнгөрөн явна.
- Энэ газар үзэсгэлэнтэй юм аа?
- Тийм байгаа биз гэхдээ одоо бүр илүү үзэсгэнтэй зүйл харуулъя гээд машинаа зогсоон
- За бууцгаая гэлээ.

Би ч догдлосоор буун Хусогийн хажууд очин тэр гайхалтай зүйлийг хурдхан харахыг хүсэн доороо дэвхцэнэ. Багаасаа л байгалийн өнгөлөг зүйлс үзэсгэлэнт газар болон сэтгэл татам өнгөнүүдэд нь хайртай байсаар ирсэн болохоор энэ зүйл надад их догдлом санагдаж байлаа.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now