part18

230 28 2
                                    




Түрүүн л тэврэлдэн зогсоод бие биенээ нулимсаар будаж байсан хүмүүс одоо ширээний наана цаана суун чимээгүй л цай ойчино. Хэн хэн нь хаанаас юуг яаж эхлэж ярихаа мэдсэнгүй. Зүгээр л хоосон өрөөнд нэгнийгээ мэдрэн суух хуучны танилууд.

- Өнгөрсөн хугацаанд яажшуухан амьдарч байвдаа хэмээн Хусогыг эв хавгүй ам нээхэд
- Би сайн байсаан хэмээн хариуллаа.
- Сайн байсан бол Ашгүйдээ гэж хэлэн тэр урдах цайнаасаа зөөлнөөр ойчно.

Тиймээ би худлаа ярьчихлаа. Сайхан худлаа ярих юм даа Жон Дахэ. Яагаад зүгээр л нэг жил хэрхэн тамлагдсанаа бүгдийг нь ярьж болохгүй байгаа юм бол. Тэнэг амьтан

Хэсэг хугацаа өнгөрсөны дараа Хусог намайг аргадах аятай зөөлөн төрх гаргаад
- Намайг санасан уу? гэж асуух нь тэр.
Би цочирдсондоо
- А-айн? гээд гацахад Хусог
- Намайг санасан уу? гэж өмнөхөөсөө арай илүү зоригтой өнгөөр дахин асуухтай зэрэгцэн ширээн дээр байх түүний утас дугарлаа.

Тэд хоёул хангинах утасруу харцаа чиглүүлэхэд
"❤️💍" ингэж тэмдэглэсэн дугаараас залгахыг харсан Дахэгийн царай хувьсаж эхэллээ.
Тэр өөрийгөө арай хийн тэвчиж байсан юм.
Харин Хусог тэр дугаарыг огт байгаагүй мэтээр л харан сууж байлаа. Тэр хэн гэдгийг нь мэдэх гэж хичээж байсан юм. Тэгээд гэнэт ямар нэг юм санасан мэт зог туссаныхаа дараа царайнд нь уурласан ширүүн төрх үзэгдэн дуудлагыг салган утсаа унтраасан юм.

Түүнд ирсэн дуудлагыг хараад гомдсон ч дэлбэрэх гэж байсан би шийдэмгийгээр
- Үгүй гэж хэлэхэд тэр
- Нээрээ гэж үү? хэмээн сул дуугаар асуухад нь
- Тиймээ чи зүгээр л миний танил төдий хүн шүү дээ гэж өмнөх шигээ өнгөөр хэлэхэд
Хусог гуниг хурсан нүдээрээ надруу харсан ч инээмсэглэсэн юм.
"Санаагүй ч гэсэн зүгээр дээ, Санаагүй учираас л тэр минь сайн байсан шүү дээ" гэх бодлыг Хусог толгойдоо сийлээд
- Тийм бол үнэхээр ашгүй дээ гээд ширээний цаанаас зөөлнөөр бослоо.
- Ингээд явья даа. Баяртай гэж хэлэн сэтгэлдээ байж ядах зовлон гунигаа тээсээр Дахэгийн гэрийн хаалгаар гарч одсон юм.

Харин Дахэ ширээнийхээ цаана бодол шаналал тэвчээр дундаа живсээр үлджээ. Тэрэнд түүнийг зогсоох хүсэл байсан ч бие нь хөдөлсөнгүй. Тэр өөрийгөө ямар новшийн зүйл хийснээ бодохдоо дотроо үхчихсэн байсан юм. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Тэр шийдвэрээсээ буцах хүсэлгүй болсон юм. Шийдсэн л бол хийх л хэрэгтэй.
"Энэ зүгээр л түүнийг үдэх гунигтай ч сайхан үдэлт байсан. Түүнийгээ тэвэрсэн учираас сэтгэлээ онгойтол уйлсан учираас одоо хангалттай. Надад харин боломж өгсөнд баярлах хэрэгтэй байх" хэмээн бодон ширээний цаанаас үхлүүд биеээ хүчлэн бослоо.

Биеээ зөөж явсаар өрөөндөө орон орон дээр дээш харж хэвтэхэд түүний нулимс зөөлнөөр чиглэлээ өөрчлөх аж. Тэр яг алийг нь сонгож алийг нь бодохоо шийдэж чадахгүй байлаа.

Түүнийг шархлуусанд нь, юу ч биш байсан мэт хаяад явсанд нь, олон өдрийн дараа гарч ирж сэтгэлийг нь үймүүлсэнд нь, тэгээд ямар ч тайлбар хэлэлгүй улаан зүрхтэй дуудлгатайгаа хамт дахиад л хаяад явчихсанд нь тэр Хусогийг үзэн ядна. Энэ бол Хусогийг хэнээс ч илүү хайрладаг Дахэгийн сэтгэл байсан юм.

Харин шийдвэрээ дагасан Дахэ ямар ч сэтгэл хөдлөл агуулсангүй эсвэл зүгээр л юуг мэдрэхээ мэдэхгүй ямар сэтгэл хөдлөл гаргахаа ойлгохгүй байгаа гэвэл зохих байх.

Тэр шөнө Дахэгийн сэтгэлд урьдынхаасаа ч илүү тогтворгүй шуурга болон өнгөрсөн юм.





Хусогийн талаас:

Дахэгийн гэрээс гарч ирэн нулимсаа шувтарчихаад машиндаа суун саяхан ирсэн дуудлагыг шалгахаар утасаа асаалаа. Дугаарыг нь шалгатал миний төсөөлж байсан дугаар мөн байсанд би шууд л залгалаа.
Орой болсон байсан ч тэр нэг дуудуулаад л авахад нь
- Яах гэж залгасан юм?
- Яах юу байдаг юм хайрыгаа санаад л залгасан юм. Гэртээ ирэхгүй юм уу? Би чамайг байхгүй бол унтаж чадахгүй байнаа~ гэх Сурагын сонсоголонтой ч Дахэгийх шиг сайхан биш хоолой сонсогдоход би санаа алдан
- Сура одоо хангалттай бидний гэрээ удахгүй дуусна тэр цагт би яваад өгөх болохоор битгий ингэж харьц Би чамайг шархлуулахыг хүсэхгүй байна заюу хэмээн аргадангуй хэлэхэд
- Үгүй! Чи явахгүй гэж байна би заавал чамайг өөрийн болгох болно! гэж аль хэдийнээ нулимсаа урсгасан Сура хэлэхэд Хусог
- Тохиромжтой үедээ залгаж өөрийнхөө дугаарыг ингэж хадгалаагүй байсан бол бол наад хөгийн санааг чинь бодолцохгүй ч уурлахгүй байх байсан юм. Миний амьдралыг балалсан хөгийн өлөгчин минь гэж ширүүхэн хэлээд утасаа таслан хаашаа ч юм шидэж орхиод Юнгигийнх рүү давхилаа. Дөнгөж саяхан сайхан ирээдүйгээ болон өөрийнхөө хайртыг нэг муу хүүхэнд алдсандаа итгэж өгсөнгүйдээ тэр дотроо байх уураа арай хийн барьж байсан юм.








a/n:yaay aimr ug hereglcihle shu ghdee zugrde zohiolcdd iim zuil baih gj mgd Sura bas c gj muu hun bsn bga bhguyu ystoi neg hoyr hosd sadaa bolcih umdaa bi ghdee odoo hurtel ene hoyriigoo niiluulh uguige shiidegui l bnga bas anzaarsan bol mnai cover soligdcihson uug n eniig umnuh heseg deeree heleh bsn c martcihsan hha bas deerees n mnai uguullegiin Discribtion uurclugdsun unshsan bol gunigtai tugsguliig ilerhiilsen bga bz tgd bi ydg um bgn geel bodj bnda bas ene hurtel unshaad ndtai hamt baigaa huurhun unshigciddaa bayrlalaaa ta nargui bol mni uguulleg yu c bish aje ❤️❤️❤️❤️🙆🏻🙆🏻💦💞💞💙❤️

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now