part4

335 32 1
                                    

-Манай анги ч азтай байна шүү . Ийм царайлаг ,авъяастай залууг авчихлаа.

- Азтай гэнэ шүү . Тэр чинь жинхэнэ гажиг амьтан байна лээ. Өглөө л далжиганаж ичээд нүүр буруулж маяглаад байсан байж өдөр нь ангид орж ирэнгүйтээ юу ч болоогүй хүн шиг юу юу гэнэ вэ хачин юм яриад л , яг гаж донтон гээд хэлж орхиход сургуулийн дээвэрийн сандал дээр сууж байсан Сура хурдхан босоод миний хажууд ирэн

- юу!!?! өглөө? ичих? өөр яасан гэнээ?? Арай чи- гээд үгээ дуусгаагүй байхад нь

- Аа нээрээ хэлээгүй билүү, тэр нэг жонгүгийн гажиг найз хэд хоног манайд байна гэж байналээ. Тэгээд л би өглөө санаандгүй хагас нүцгэн байдлыг нь харчихсан юм. Бодохоор л дотор муухайрч байна. Хнн тэгээд бас хичээл дээр охид болгонтой далжиганаж инээгээд л би яагаад ч юм өдөр Хусогийг охидтой байгааг нь хараад дургүй хүрээд байсан. Одоо ч гэсэн бодох төдийд гомдоод ч байгаа юм шиг . Ахх мэдэхгүй ээ би галзуу юм байна.

- Уаа танайд амьдарч байгаа гэнээ? Тэгвэл надад уулзах боломж олдох нь өнөөдөр би танайх руу явж болох уу?

- Асуусны хэрэггүй байх угаасаа Жонгүг өнөөдөр Хусогийг угтаж авах үдэшлэг хийх гэж байгаа. Гэхдээ чи ганцаараа л очих нь дээ . Би явахгүй ээ. Зүгээр өрөөндөө тас бүгнэ эсвэл гадуур байж байгаад л орно доо. Хүмүүс Жонгүг бид хоёрийг мэдээсэй гэж хүсэхгүй байна

- Ээ Хонгор минь хамт явцгаая лдаа. Намайг бодоод ганцхан удаа тэгэх үү? Ойрд иймэрхүү зүйлд яваагүй биздээ.Хоёулаа зүгээр л гадны хүн шиг байхад л болно. Би чамайг хамгаалж чаднаа. Наддаа итгэ гээд муурын нүд гаргаад байхаар нь аргагүйн эрхэнд л зөвшөөрчихөв.

Тэгээд бид хоёр 4 цагт уулзаж хувцасны дэлгүүр орохоор тохирлоо.

Гэрт орж ирэхэд бөөн чимээ шуугиан болсон байв.

Жонгүг болон түүний найзууд үдэшлэгтээ бэлдэж байгаа нь энэ байжээ. Газраар нэг хөглөрөх зүйлс, энэ тэнд зассан ширээ болон түүний дээрх хуванцар аяга, амны зугаа гаргах зарим нэг зууш болон жимснүүд бас дээрээс нь хоорондоо хөөцөлдөх Жимин болон Тэхён, тэднийг больж туслахыг шаардах Жин, түүний хажууд зургийн жааз унагачихаад тэгш тавихыг хичээж байгаад том шилэн савтай ундаанд гарынхаа тохойг дүрчихээд Жонгүгд шоолуулж байгаа Намжүүн, mic барьчихаад бага зэрэг солгой ч хоорондоо жаргалтай нь аргагүй дуулах Юнги болон Хусог нар Дахэг угтаж авав.

Дахэ д яг л цэцэрлэгт ороод ирсэн юм шиг л мэдрэмж төрж байлаа. Нэг Тийм цэцэрлэгийн энерги.

- Бурхан минь та нар чинь юугаа хийж байгаа юм! гэхэд Жонгүг сая л Дахэг олж харан

- Үдэшлэгтээ л бэлдэж байна шд гэхэд

- Тэгээд ингэж бэлддэг юм уу? Ямар их чимээтэй байгаагаа анзаар ч байна уу? Бас энэ замбараагүй байдлыг ээ

гээд Жонгүгруу үхлийн харц шидэхэд урдуур нь Жимин орж ирэн

- Энэ Жонгүгийн буруу биш ээ бид нар өөрсдөө энэ санааг гаргаж бэлдэцгээсэн юм . Тэглээ ч Жонгүг бид нараас жаахан нь болохоор битгий загина гээд том ах шиг аашлаж эхлэхэд Жонгүг

- Ахаа би таниас өндөр шдээ тэглээ ч тийм жаахан биш гэхэд Жин гартаа халбага барьчихсан Жимин лүү заагаад

- Түрүүн л үгэнд орохгүй жаахан хүүхэд шиг Тэхёнтай ухаан жолоогүй унаж үхчих гээд гүйж байсан байж бас Жонгүгийг өмөөрч том ах шиг аашилж гэнэ, Дахэ бид ямар ч байсан гайгүй дуусгахыг хичээнээ харин нөгөө бидэнд туслахгүй биз гээд аль болох царайлагаар тусламж гуйхад нь Дахэ санаа алдан гутлаа тайлаад

-Ахх зза тэгхээс тэгвэл би хувцасаа сольж, усанд орчихоод ирье.

a/n: unshsand bayrlalaa🌻

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now