part9

320 35 2
                                    


" Эгчээ сэрээрэй хичээлдээ явъя. Алив сэрлдэээээ Сэрэх цаг чинь боллоо~ Сэрэх цаг чинь боллоо~ Хаяад явлаа шүү"

- Ахх бослоо доо бослоо ядргаатай юм гэсээр би орноосоо арай хийн бослоо.

Юу вэ? Би чинь орон дээрээ байна . Өчигдөр буйдан дээр унтсан биздээ? Байзаарай хувцас... Тийм байлгүй дээ Хувцастайгаа байна.

- Та чинь юугаа хийгээд байгаа юм?
Зза доошоо буугаад байж байя хурдан ирээрэй.

- Жонгүга , Хусог яасан юм?

- Хусог ах яадаг юм доор өглөөний цай л бэлдэж байгаа шд

- Аан гэхэд Жонгүг өрөөнөөс гарлаа.

Цаг харахад хичээл ороход 40 минут л дутуу байсан тул хурдхан босон нүүр гараа угаагаад үсээ янзлан хөнгхөн нүүрээ будлаа.

Гал тогоонд ороход Жимин бас ирчихсэн байв.
- Сайна уу. Дахэ гээд нөгөө л нэг сэтгэл татам инээмсэглэлээ гаргахад нь
- Сайн Сайна уу Жиминаа гээд зөрүүлэн хамгийн сайхнаараа инээмсэглэх гэж хичээгээд нөгөө хоёртой ч гэсэн мэндлэв.

Ширээнд суухад өглөөний цай их амттай харагдаж байлаа. Үүнийг бүгдийг нь Хусог хийсэн юм байхдаа?

Өглөөний цайгаа уух зуураа өчигдөр юу болсныг асуумаар байсан ч тохиромжтой үе биш шиг санагдсан учир болихоор шийдэв. Өнөөдрийн өглөөний цай урьдынхаасаа арай л гайгүй дуу шуутай болж өнгөрлөө. Магадгүй Жимин байсан болохоор л тэр байх.Тэр үнэхээр хөгжилтэй юм.

Бүгд сургууль дээр ирэхэд би эд нартай ойр байх сайхан санаа биш гэдгийг мэдэх учир буугаад л салаад явсан.
Сургууль руу ороход надад анхаарал хандуулаад байсангүй ашгүй мэдээгүй бололтой. Ангируугаа явж байтал ардаас хэн нэгэн чангаар дуудахад нь цочис хийн эргээд харвал Хусог наашаа гүйгээд ирж байлаа.
- Нэг анги байж хаяад явчихдаа яадаг юм.
- Та нартай ойр байвал надад л муу юм болно.
- Яаж байгаа юм? Бид нар чамайг яав л гэж.
- Та нар яах ч гүй ч гэсэн ардаас чинь хуйлараад байдаг нойтон хамуунууд чинь намайг зүгээр байлгана гэж бодоо юу?
- Яалаа гэж яахаараа тэгдэг юм?
- Та нарыг өөрийн л мэт өмчилж аваад ойртсон болгоныг нь дээрэлхэж бүр ярилцсан бол зоддог гээч. Би тэдний нэг болмооргүй л байна шүү. Энэ сургуулийн нөлөө бүхий алдартай охид нь л дээрэлхдэг юм. Харин энгийн нэг нь зүгээр л үгээр идэж харцаараа цоолох шахна. Тэгээд ч болоогүй тэр хүний талаар худлаа мэдээлэл тарааж ч чадна.
- Зүгээрдээ , Би чамайг тийм байдалд оруулахгүй болохоор битгий санаа зов.
Би хариу хэлсэнгүй зүгээр л инээмсэглэлээ.

Ангид орж ирэхэд бүгдийнх нь харц бид хоёр дээр тусав. Бурхан минь эд нарын харж байгаагээ , эвгүй байсан тул хамт орж ирээгүй юм шиг болоод хурдхан салан Сура дээр очлоо.
- Дахэ~ хаачаад ирж байгаа юм. Өчигдөр яасан юм чөлөө авсан гэсэн. Ямар нэг юм чинь өвдсөн юм уу?
- Аа харин тиймээ бие жаахан тавгүй байсан юм.
- Баларсан юм. Ууг нь чамд гоё зүйл ярих байсан юм.
-Тийм үү? Тэгвэл одоо хэлчих

Би юу гэдгийг нь бараг л мэдэж байсан ч асуухыг хүсээд байсан юм.

- Энд хэлж болохгүй ээ дараа хэлье гэхэд нь зүгээр л толгой дохив.

Удалгүй хичээл эхэллээ. Өчигдөр хичээл орсон багш болгон миний биеийн байдлыг асууна. Энэ Жонгүг чинь намайг бараг үхэх нь ухааны юм яриад чөлөө авчихсан юм байхдаа.

Завсарлагаа эхэлж хүмүүс доош бууж эхлэв. Би Сураг бууж бай гэж хэлчихээд цүнхээ янзаллаа. Нэг л хоол идмээргүй санагдаад байсан тул агаар амьсгалахаар шийдэн дээвэр лүү явлаа.

Дээврийн хаалгыг онгойлгоход л цэвэр агаар сэн хийхэд нь би шунаглан сороод Суратай суудаг сандалруугаа очтол их л танил хүн сууж байлаа.

Хусог намайг хараад инээмсэглэн
- Сайна уу? гэхэд нь
- Сайн , юу хийж байгаа юм?
- Жаахан юм бодох гээд л харин чи?
- Хоол идмээргүй байсан болохоор агаар амьсгалах гээд л
- Ммм , нөгөө өчигдөр баярлалаа. Үүнийг яаж хэлье дээ гэж бодож байсан юм. Ашгүй тохиромжтой үе ингээд таарчихлаа.
- Аан зүгээр дээ гээд би инээмсэглэв.
- Өчигдөр өглөө чамтай хамт байхдаа гэнэт гараад явсаныг санаж байна уу? Тэр үед би эмээ маань нас барсан гэх мэдээг сонссон юм гэж хэлээд тэр уйлахгүйг хичээж байгаа бололтой гүнзгий амьсгаа аваад
- Багаасаа л эмээтэйгээ дотно өссөн болохоор надад их хүндээр туссан юм лдаа өчигдөрийг хүртэл надад эмээгээс минь өөр намайг ойлгодог дотно хүн байгаагүй. Надад үнэхээр хэцүү байсан ч ээж дээрээ очихыг хүсээгүй болохоор танайд ирсэн. Тэр үед л чи надад хамгийн хэрэгтэй байсан зүйлийг өгөхөд би үнэхээр их тайвширсан. Надад яг л чиний тэврэлт дутаад байсан юм шиг л эсвэл чи өөрөөсөө онцгой зүйл цацруулдаг байх нэг тийм дулаахан тухтай гээд нүдэндээ гунигтай ч сайхан инээмсэглэл тодруулав.

Бид хоёр хэсэг чимээгүй суусны эцэст
- Дахэ? Надтай нэг тийшээ явах уу? Би чамд эмээтэйгээ очидог байсан газраа үзүүлмээр байна. Одоо л хамгийн үзэсгэлэнтэй байгаа гээд итгэл тээсэн бас догдлосон харцаар харахад нь би инээмсэглэн толгой дохив.

a/n: unshsand bayrlalaa❤️❤️
bas ene haygiig maani follow hiigeerei😊✨🙆🏻

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now