part8

320 31 1
                                    



Өдөржингөө юу хийх юм бэ? Уйдаж үхлээ. Бас Хусог яагаад баяртай ч гэлгүй гэнэт гараад явчихавдаа. Ямар нэг юм болсон юм байхдаа.
Гэхдээ сэтгэл санаа сайхан байнаа.

Тэгэхээр өчигдөр Сура эхэлж үнссэн байхнээ? Гомдмоор юм аа угаалгын өрөө орчихоод ирье гэчихээд надад ч хэлээгүй гарж яваад бүр болоогүй хүнтэй үн- Ааа зза болий. Тэр талаар бодмооргүй байна.

Юу хийхээ мэдэхгүй орон дээр тэрийгээд хэвтэж байтал утас дугарав. Хусогийг юм болов уу? гээд хартал

"Тэнэг туулай🐰" гэсэн байв.
Ахх тиймдээ миний дугаарыг яаж олж над шиг юмруу залгах вэ дээ
Аваад ярьтал
"Байна уу? Нүна"

" Юу болоод залгаад байгаа юм? Өглөө яагаад хаяад гарчихваа? Бас яагаад намайг эрт сэрээгээгүй юм бэ? Өнөөдөр би хичээлээ тасалчихлаа. Одоо яах юм чи чөлөө авч өгөх юм уу? Ахх толгой толгой ганцаараа уйдаж үхэх нь байна. Ядаж хичээл дээр уйдахгүй байх байсан юм."

"Юундаа орилоод байгаа юм бэ? чих өвдчихлөө. Би чөлөө авчихна аа. Санаа зоволтгүй. Харин уйдаад байгааг чинь шийдэж чадахгүй ээ
Хөл гартай юм байж гадуур гарлдаа ийм сайхан боломж олдохгүй дээ. Бас таниас нэг зүйл гуйяаа."

" Ззза ойлголоо. Бас юу хүсээд байгаа юм?"

" Өнөөдөр би байнашдээ би байна шүү дээ би ингэх гээд байгаа байхгүй юу нөгөө хэн байна шдээ нөгөө Жимин манай найз шд ээ, нөгөө хөөрхөн хүү байд-"

" Хурдан хэлэх юм аа хэлээчдээ боож үхэх нь байна. Нөгөө байнашдээ л гээд байх юм"

" Зза Би өнөөдөр Жиминий гэрт хононо"

" Тэгээд юундаа асуугаад байгаа юм? Нээх сайн хүүхэд болж гэнэ. Ер нь хэзээ асууж гардаг байлаа даа"

" Та бид хоёр одоохондоо хоёулахнаа амьдарч байгаа биздээ. Би гэртээ хонохгүй ээ гэдэг чинь эгчийгээ тэр том байшинд ганцааранг нь үлдээх гэж байнаа гэсэн үг таныг хамгаалах хүн нь би биздээ. Байзаарай ганцаараа биш юм байна Хусог ах байгаа шдээ"

" Ахх Хусог байсан байгаагүй би ганцаараа хонож чадна шдээ Жонгүгаа , харин найз чинь хүмүүс дагуулж ирэхгүй л бол би аюулгүй"

"Санаа зоволтгүй ээ Хусог ах их сайн хүн тийм болохоор айлд янз бүрийн хүн дагуулж ирэхгүй бас би залгаад хэлчихнэ."

" Зза харин чөлөө авахаа мартав."

" Мартахгүй ээ бас баярлалаа Нүна Баяртаййй" гэсээр таслав.

Зза тэгэхээр өнөөдөр ядргаатай дүү маань байхгүй бүр ч уйдах юм байна даа.

Цаг хартал 3:00 болж байлаа. Гэдэс дуугараад эхэлсэн учир доош буун юм идэв. Тэгээд буцаад өрөөндөө орж ирэн утасаараа оролдож хэвтэж байгаад нэг мэдэхэд унтаад өгчихсөн байлаа.



Хаалга дуугарах чимээгээр л нойрноосоо салав. Өрөө харанхуй болчихсон байсан учир утасаа асаан цаг хартал аль хэдийн 21:00 цаг болчихсон байв. Үхсэн юм шиг унтжээ гэж бодон орны хажуудах ширээн дээр байсан усыг авч уун доош буун хэн ирснийг харахаар бослоо.

Доош бууж ирэхэд Хусог буйдан дээр суучихсан байж байв. Хоёр гараараа өвдгөө тулан үснээсээ байдгаараа атгачихаж , тэр сайнгүй харагдаж байна.

Санаа зовж эхлэж байх чинь

Ойртоод очтол....... Бурхан минь тэр уйлаад байна уу? Их уйлсан бололтой нүд нь улайчихаж . Зөөлхөнөөр алхалан явсаар түүний хажууд суун нуруун дээр нь гараа тавиад " Хусог аа зүгээр үү? Ямар нэг юм болсон юм уу?" гэхэд тэр надруу нулимас цийлгэнэсэн нүдээр ширтэж байснаа гэнэт намайг тэврээд цурхиртал уйлж эхэллээ. Энгэрт минь байдгаараа шигдчихээд жаахан хүүхэд шиг ингэж их уйлах том залууг хараад би өрөвдөж байв. Тэгээд зөрүүлэн тэврээд " Зүгээрдээ, Бүх зүйл сайхан болно" гэж хэлээд үсэн дээр нь гараа тавиад тайвшируулах аятай зөөлөн илж эхэллээ. Би ч хүн тайвшруулахдаа үнэхээр муу юмаа.
Удалгүй тэр уйлахаа болин намайг тэвэрсэн чигээрээ
" Дахэ намайг жаахан ингээд байлгаж болох уу? Өнөөдөр их хэцүү өдөр байлаа" гээд чичирсэн хоолойгоор хэлэхэд нь би зүгээр л толгой дохилоо.

Хэсэг хугацааны дараа тэр унтаад өгчихөв. Би тэврээсээ салган түүнийг хойш налан хэвтүүлээд нимгэн хөнжил авчиран нөмрүүлэлээ. Хоёр хөлөө урдаа тэвэрчихсэн жаахан хүүхэд шиг унтах эгдүүтэй түүнийг хажууд нь түшиж суугаад хөнжилтэй нь хамт тэврэхэд тэр намайг налан тухтай гэг чинь нойрслоо.

Миний нойр сэрэгчихсэн учир түүний уйлсан ч гэсэн царайлаг эгдүүтэй төрхийг нь харан инээмсэглэсээр хэсэг суув.

Гэсэн ч нойр сайтай би удалгүй Хусогийн хамт зүүдний ертөнцөд зочиллоо.

a/n: unshsand bayrlalaaa😊✨

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now