part2

401 42 3
                                    


Сая юу болоод өнгөрчихвөө би чинь галзуу юм байхдаа танилцаад цаг ч болоогүй хүнээс болж ичиж байгаа хэрэг үү?

Солиормоор юм. Чи ийм амархан болчихсон юм уу? Ухаан санаа чинь хаана юу хийж явнаа Дахэ сэр! сэр!
гээд хацарлуугаа алгадан
ангируугаа явж байтал Сура гүйсээр ирэх нь харагдлаа

- Дахэ! Миний дуудаад байгааг сонсохгүй байна уу? Бүр гүйж ирлээшдээ. Ухаан санаа чинь хаана байнаа? гэхэд нь

- би ч өөрийнхөө ухаан санааг хаана явааг гайхаад байж байлаа гээд үүргэвчээ янзаллаа.

- За тэр ч яахав чи сонссон уу? Манай сургуульд шинэ хүүхэд ирсэн байна лээ. Арай ч ирээгүй л дээ сая захиралтай уулзаж шилжих талаараа ярьсан байна лээ.

- Тэгээд бидэнд ямар хамаатай гэж

- Бидэнд хамаатай болоод л яриад байна.
Тэр залуу сая танай дүүтэй орж ирсэн. Тэгээд бүр хамт захирал ийн өрөө орж өнөөх залуу чинь шилжих талаар ярилцсан байна лээ. Бас бүр үнэн царайлаг тэр өргөн шанаа өндөр хамар гээд л ярьж эхэллээ. Харин надад Жон Жонгүг гэсэн нэр л толгойд минь эргэлдэж амандаа бувтналаа.

- Сая хамт ирсэн залуу

- Юу? Хамт ирсэн гэнээ? Чи бүр танилцчихсан юм уу? гээд гайхсан бас аль хэдийнээ танилцчихсан надруу атаархсан нүдээр харна.

-Аан Жонгүг танилцуулсан юмаа. Тэр нэг юмны найз нь гэсэн гэхдээ өмнө нь харж байгаагүй юм билээ. Бодвол адилхан л мангар юм байгаа биз.Тэглээ ч хаана царайлаг байгаа юм.

- Аан тийм байхнээ, зза чи тэгвэл ямар ч байсан Жонгүгээс асууна биз тэгээд хэлээрэй заюу. Бас чи тэгж хэлж байж дараад нь амаа алгадана даа гэхэд нь би инээд алдлаа.




Хэдэн цагийн дараа хичээл дуусч гэрлүүгээ таксигаар явлаа. Өглөө нөгөө залуутай ирсэн болохоор Жонгүг машингүй явж байгаа. Бас дээрээс нь дахиад Хусог гэгчтэй таарах хүсэл байсангүй.

Гэртээ орж ирэхэд хэн ч байхгүй байв. Нээрээ ээж аав хоёр томилолтоор явчихсан шүү дээ. Ганцаараа байсан болохоор хоол хийхийг хүсээгүй тул гоймон чанаж идчихээд усанд орлоо.

Дуусаад доошоо буухад Жонгүг болон түүний хэдэн балай ирчихсэн байв. Тэр дунд нь өглөөхөн танилцсан залуу ч сууж байлаа.

Би ч тоохгүй байхыг хичээн гал тогооруу орж завааруулсан зүйлсээ цэвэрлэхээр болов.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now