part23

244 26 0
                                    


Энэ бүхнийг ганцаараа л дуусгахыг хүссэн юмсан.
Бүхнийг хийх ёстойгоор нь дуусгачихаад чам дээрээ итгэл төгс очихыг хүссэн юмсан.
Одоо ч шийдэж яадах сэтгэлээ барихыг хүсэхгүй байна.
Чамайгаа ийм зүйлд оролцуулах байтугай мэдэгдэхийг ч хүсээгүй юмсан.
Гэхдээ одоо ч оройтоогүй шүү дээ.

Эмнэлэгээс гарсан тэр өдрөөс хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Амьдрал минь хэтэрхий жаргалтай ч түүнийхээ хэрээр түгшүүртэй. Ээжээс ирэх хэдэн арван дуудлага. Гэрээ дуусаагүй байхад зөрчил үүсгээд ор сураггүй алга болсон надаас болж хамаг уураа барж буй солиотой амьтад. Магадгүй зүгээр л энэ бүхнээс зугтаад орхиод явсан нь дээр юм болов уу?
Учир нь Дахэ одоо надтай байна тэр минь минийх болсон.
Гэхдээ энэ бүгд миний хүссэн зүйл биш.
Бүх зүйлс төлөвлөснөөс минь өөрөөр эргэж байна. Би шудрагаар бүгдийг хийхийг хүссэн.Би амьдралаа буцаан төлүүлэхийг хүссэн. Би Дахэг буцаагаад авахыг хүссэн. Гэтэл одоо тэр хажууд минь байх юм.
Эцэсийн зорилго минь Дахэ л байсан учираас би одоо юу хийх вэ?

Бүрэнхий тэнгэрийн доорх тодрон харагдах наранцэцэгийн талбай салхинд сэвэлзэн найгана. Гадаа юу юугүй бороо цутгах аятай. Үргэлж суудаг хуучин модон сандал дээрээ санаа алдан толгойгоо тэнгэр өөд зүглүүллээ. Гэсэн ч нүд минь аниастай.
Би эсвэл шудрага байдлыг л хүссэн юм болов уу? Дахэ хажууд минь байсан ч дотор минь тайвширахгүй нь тэднээс хариугаа авахыг хүсч байгаа бололтой. Түүндээ ямар их хайртай билээдээ.
Нүүрэн дээр минь бороо зөөлнөөр дусалж эхлэхэд утсанд минь дуудлага ирлээ. Аваад харвал
"다해❤️" гэсэн байв. Инээмсэглэсээр утсаа аван чихэн дээрээ тавьбал түүний минь намуухан хоолой чихийг минь будна.
-Байна уу? Дахэ
: Байна. Юу хийж байна даа.
-Хийсэн юмгүй дээ, гадаа агаар амьсгалаад л сууж байна.
-Аан гадаа хүйтэн байна лээ шүү. Удаан суугаад байвал ханиад хүрчихнэ. Жаахан байж байгаад ороорой.
-Заа, Чи минь юу хийж байгаа юм гэхэд Дахэгийн инээд дуулдан
-Нууц гэв.
- Хмм хэлэхгүй юм уу? тэгвэл би гадаа суугаад л байна шүү.
-Хөөеээ! Юу гэж тийм юм байдаг юм. Тэгвэл яг одоо над дээр ир!
-Нээрээ юу?! За тэгвэл одоо очлоо!
-Үгүй ээ бишээ байж байдаа дараа ирээ. Хоёулаа өчигдөрхөн уулзсан шдээ.
-Яагаад вээ?! Өөрөө над дээр ир гэсэн байж
- Чи гадаа сууна гээд байсан болохоор чинь л тэгээ-
-Зазазаза наадах чинь хамаагүй ээ би очлоо бас хайртай шүү. Сүүлийн хоёр үгээ сулхан хэлчихээд инээд дүүрэн утасаа халааслан машинлуугаа гүйлээ. Сэтгэл минь дүүрчихлээ байна.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now