part7

333 30 7
                                    



Нүдээ нээхэд өглөө болчихсон байлаа.
Цээжээр минь хөндүүрлэн өвдөнө.
Өчигдөр юм уугаагүй ч юу болсоноо санахгүй байна.
Нүд маань хавдчихсан байх юм

Аах тийм шүү дээ өчигдөр Хусог Сура хоёроос болсон. Санаа алдсаар босох гэтэл хэн нэгэн намайг тас зуураад тэвэрчихсэн байв. Гайхаж бас сандарсаар эргээд хартал

Жонгүг??
Энэ одоо юу хийж байгаа юм бол
- Хөөе Жонгүг аа сэр гээд сэгсрэхэд
- Ахх өглөө болчихсон юм уу гэсээр нүдээ нээлээ.
- Тиймээ,Яагаад энд унтаж байгаа юм?
- Өчигдөр таныг уйлаад өрөөрүү орохыг чинь харсан юм. Их санаа зовсон шүү юу болсон юм?
- Эхлээд миний асуултанд хариулалдаа яагаад энд унтаж байгаа юм?
- Ойлгомжтой биздээ төрсөн эгч нь юунаас болсон нь мэдэгдэхгүй уйлаад байхад би зүгээр л хараад сууж байх уу? Тайвшруулах гэсэн юм. Та харин өртэй болсон шүү таниас болоод Хусог ах бид хоёр үдэшлэгээ тэр дорно тараачихсан.
-Юу? Яаж байгаа юм? Ганцхан надаас болоод уу?
- Тиймээ, Хусог ах ч гэсэн их санаа зовсон байна лээ, тэгээд өөрөө тараая гэсэн юм.

Аххх би бүхэл бүтэн үдэшлэг сүйрүүлчихлээ. Хусог надад санаа зовсон гэнэ шүү. Өчигдөр яасан билээдээ өөрөөс нь болсон байхад. Ер нь би яагаад байгаа юм тэр чинь миний залуу биш тийм биздээ. Бас би биш Сура тэрэнд сайн . Тэнэг амьтан .

Биеэ тэмтрээд үзтэл би нүцгэн байлаа.
Байзаарай юу билээ? хэмээн бодох зуур өчигдөр угаасаа л дан ганц даашинзтай түүнийгээ орж ирээд тайлснаа санан буцаад хэвтлээ.
-Жонгүгаа би нүцгэн байсан байна гэсээр таазруу ширтэн хэлэхэд одоо ч намайг тэврэх Жонгүг
- Тэгээд яасан гэж, би таны нүцгэн биеийг байнга хардаг биздээ, өрөө ч ичихгүй хүний урд хувцасаа солидог байж гэхэд нь
- Гэхдээ миний баруун хөх хөндүүр байна гээд түүнлүү үхлийн харц шидтэл
- Харин тиймээ шөнө өөрөө ч мэдэлгүй базаад унтаж байналээ ёстой уучлаарай гэхдээ үнэхээр зөөлөн байсан гээд инээгээд эхэллээ
- Яаж чадаж байнаа?! Ичдэггүй хорхой байсан байна шдээ!!! Би чамайг заавал ална даа Жон Жонгүг!! Бас үхсэндээ инээгээд байгаа юм?! хэмээн орилтол
-Та өөрийгөө толинд хардагч болоосой. Ахахах нүдгүй юм шиг л харагдаж байна.

- ....
- ЯААЯ орноос унагаагаад байхдаа яадаг юм? Өөрийг нь л гээд тэврээд унтсан байхад гомдлоо гээд өнөөх чинь ёолсоор гараад явчихав.
Би харин босоод тольны урд очихдоо золтой л ухаан алдчихсангүй. Энэ хэн бэ? гэмээр л царай муутай харагдаж байна.
Усанд орчихоод хувцасаа өмсөн доош буулаа. Өнөөдөр би хичээлээ тасалчихлаа. Гайхалтай аль хэдийн хичээл ороод 3 цаг болчихож.Нэг муу залуугаас болоод анх удаагаа хичээлээ тасалчихлаа.
Бухимдсаар доош буухад Хусог сууж байв. Бас өглөөний цай бэлдчихэжээ. Тоохгүй байхаар шийдэн нүдээрээ Жонгүгийг хайхад тэр мэдчихсэн бололтой.
- Жонгүг явчихсан.
Би ч юм дуугарсангүй толгой дохиод ус аягалж уулаа.
- Өчигдөр яасан юм?
- Чамд хамаагүй.
- Надаас болсон юм уу?
- Мэдэхгүй ээ гэхэд тэр санаа алдан
- Өчигдөр хашлаганы хажууд болсон явдал бол зүгээр л гэнэтийн үйлдэл байсан тэр охин өөрөө л эхлээд намайг үнсчихсэн.
- Тэгээд яагаад надад хэлээд байгаа юм хамаатай билүү. Мм?
- Үгүйл дээ,Зүгээр л

Усаа уучихаад дээш гарах гэтэл
- Өглөөний цайгаа уухгүй юм уу? гэх дуу гарлаа.
- Хүсэхгүй байнаа гэж хэлчихээд шатаар нэг алхан эргэж хараад
- Өчигдөр үдэшлэгийг чинь балалсан бол уучлаарай гэж хэлэн хөнгөн инээмсэглэхэд
- Зүгээр дээ Нээрээ чи өчигдөр их сайхан харагдаж байсан гээд толгойнхоо ар талыг илээд Заавал хэлмээр байсан юм гэлээ.

Юу вэ энэ хүн чинь ичээд байгаа юм уу?

- Аан баярлалаа гээд инээмсэглэхэд түүний утас нь дуугаран авсан даруйдаа гүйгээд гараад явчихав.

-------------------------------------------

🌻🙆🏻🌻

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now