part12💙

331 28 3
                                    

--------✨----------🌛-------------💫-----
--------------🌙------------⭐️-------------
----🌞-------------🌤-------------☀️------

-Жонгүгаааа, Хусогааа БОСООРОЙ ӨГЛӨӨНЫ ЦАЙ БОЛЧИХЛООО ХУРДАН ХҮРЭЭД ИР

Ёохх, Албаар чанга орилж хашгарсны хэрэг гарна байлгүй дээ гэж бодон өглөөны цайгаа ширээрүү өрж байх зуур Хусог гарч ирлээ.

Ашгүй минь ингэж босгох гэж

- Өглөөны мэнд!
- Чамд ч бас,өнөөдөр яагаад ийм чанга дуутай байгаа юм? гэсээр нойрмог хоолойгоор асууна.

-Аан зүгээр л та хоёрыг сэрээх гэж л байхгүй юу бас өнөөдөр нэг зүйл хийхээр төлөвлөсөн болохоор эрт босгох хэрэгтэй байсан юм. За! Тэгэхээр цайгаа ууцгаая! Байз Жонгүг хаана байна босоогүй юм уу? гэхэд

- Би дуудаад ирье ээ гээд Хусог дээш гарав.

Өглөөны цайгаа ууж дуусан Хусог Жонгүг хоёрыг хүлээж бай гэж хэлээд ширээн дээрхээ хам хум цэгцлчихээд тэр хоёрын өөдөөс харан суулаа.
- Тэгэхээр би өглөөны цай уухаас өмнө нэг зүйл төлвөлсөн гэж хэлсэн дээ, Тиймээ би төлөвөлсөн юу гэхээр хоёр хоногийн дараа аав ээж хоёр ирнэ гэдгийг та хоёр мэдэж байгаа тиймээ хэрэв тэр хоёр ирчих юм бол дахиж чөлөөтэй байх боломж нэг хэсэгтээ л олдохгүй бас...
-Бас Хусог ахын байр бэлэн болж тэр явах болно тийм учраас үлдсэн хоёр хоногоо харамсахааргүй өнгрөөе гэж үү?
- Мм, тийм ээ
- Тэгээд гурав уулаа юу хийх юм?
- Тэр байна шдээ ямартай ч өнөөдөр заавал нэг тийшээ явна. Харин хаашаа гэдгийг яг энд гурвуулаа шийдчихэе гээд намайг ширээн дээр нэг гараа хүчтэй тавихад Жонгүг
- Өө төлөвлсөн гэчихээд хаашаа явахаа ч мэдэхгүй байхдаа яадаг юм
- Хөөе олонхийн саналаар шийдэх гэж байна ойлгов уу? За алив хурдан саналаа хэлцгээ гэхэд Жонгүг
-Ойрд далай яваагүй биздээ, Далай явцгаая!
- Тэгэх юм уу? Нээрээ сайхан байгаа байхдаа биеээ жаахан борлуулангаа элсээр тоглцгооё!!
- Хөөе хөөе та хоёр хаашаа явах вэ? Далай явъя гээд л яриад байх юм. Өглөө босоод цонхоор харснуу? Гадаа ийм бүрхэг юу юугүй бороо цутгах гэж байхад далайн эрэг дээр гүйж харайгаад элсээр тоглоод байж байх уу? гэж түрүүнээс хойш чимээгүй сууж байсан Хусог хариулахад нь Цонхоор харвал нээрээ л бороо хувингаар цутгуулахнуу гэмээр өтгөн хар үүл сөүлийг бүрхсэн байлаа.

-Аа яагаад вэ?? Би өчигдөр цаг агаар харсан шдээ? Нартай дулаахан байсан? Яагаад бүрхэг байгаа юм тэнэг цаг агаар яагаад анзаарсангүй вэ? Ингээд бидний төлөвлөгөө нурчихлаа. Юу ч хийх боломжгүй болчихлоо гэж орилохтой минь зэрэгцэн Жонгүг санаа алдлаа. Гэтэл Хусог
- Хөөе гэртээ байхаараа л юу ч хийх боломжгүй болчихдог юм уу?
Гуравуулаа гэртээ кино үзэцгээе тэгэх үү? Ийм муухай өдөр гэртээ суугаад кино үзэн амруугаа хоол чихэх шиг сайхан юм байхгүй гэхэд Жонгүгийн нүд нь сэргэн
- Сайхан санаа байна.
- Нээрээ тэгэх юм уу? надад ч гэсэн таалагдалаа. За тэгвэл ингэе. Хоёр нь дэлгүүр явж идэх зүйлсээ авна харин үлдсэн нэг нь үзэх киногоо сонгоод суух газраа янзлаад байж байя.
- Тэгвэл би нэгэнтэй нь дэлгүүр явъя угаасаа танай гэрийг би сайн мэдэхгүй шдээ
-Тэгвэл би Хусог ахтай дэдгүүр явъя.
гэж хэлээд Жонгүг сандлаас год хийн гараа өргөн бослоо. Харин би зөвшөөрөн гэртээ үлдэх гэж байсан ч гэнэт дээрээс олон янзын хөнжил нөмрөг дэр гэх мэт зүйлс буулгах хэрэгтэйг санах үед үлдмээргүй санагдаж эхэллээ.

Sunflower || jh ||mgl 2019Where stories live. Discover now