Exciting

214 45 4
                                    

Цанын аялалын сүүлийн өдрийн орой. Хүүхдүүд тэнхээгээ барагдтал тоглож наадсан боловч сэтгэл нь ханаагүй хэвээр. Хааяа, хааяа толгойгоо эргүүлэн хурааж буй асрууд руу харцгаана. Тэдний хувьд энэ жилийн цанын аялал хамтдаа өнгөрүүлсэн хамгийн сүүлийн цанын аялал юм. Мөдхөн сургуулиа төгсөөд өгөхийн цагт хамтдаа наадаж буйгаа гунигтай яа бодно.

Ри Жин ч үүнд явсандаа нэг их харамсах зүйл гарсангүй. Үнэндээ түүнд сүүлийн хоёр өдөр их жаргалтай байв. Урьд өмнө аниргүй  гэрийн булан сахиж суухаасаа залхдаггүй, үүнийгээ л жинхэнэ амар амгалан, баяр баясал хэмээн санадаг байсан ч жинхэнэ баяр баяслыг өөрөөр мэдэрч болохыг ойлгох шиг болов.

Хүүхдүүд автобусандаа сууцгааж, ядарч туйлдсандаа зарим нь унтаж, зарим нэг нь буу халан явцгаана. Ри Жин даарсандаа хамар нь улайн, хуурай ханиаж байлаа.

Ингээд автобус явсаар эргэн сургуулийн үүдэнд ирж, хүүхдүүд салж хагацаж чадахгүй тэгэс гээд л гэр гэрийн зүг хөдөллөө. Юн Буг зогсоолоос машинаа аваад Ри Жин-ийг хүргэж өгөхөөр болов. Ингэж ихээр ядарч үзээгүй Ри Жин машинд оров уу, үгүй юу зузаан ороолтоо тайлж шидчихээд унтаад өглөө. Гадаа ч хэдийн бүрий орсон байх аж.

Юн Буг Ри Жин-ий гэрийн гадаа ирэхэд байшингийх нь гэрэл асаалттай байх гэнэ. Юн Буг түүнийг сэрээлгүй оронд нь ганцаар аж төрдөг охины байшин гэрэлтэй байгааг гайхан очоод хаалгыг тогшив. Гэтэл Ри Жин-ий аав, Гу эмч үүд тайлах нь тэр. Юн Буг эмээгийнх нь эмчийг дороо таниж, хэсэг зог тусан зогсов. Тэр зуур Ри Жин ч сэрэн машинаас цүнхээ шүүрэн буулаа.

"Аав?"

"Өө, Ри Жин! Яасан орой ирж байх юм?"

"Та энд юу хийж яваа юм?"

"Чамайг л харахаар ирлээ. Харин энэ хүү чинь...? Найз залуу чинь юм уу?"

"Ү.Үгүй ээ, найз залуу биш!"

Тэднийг ийн ярилцах зуур өнөө Ри Жин-ий ярьж байсан аав нь Гу эмч болохыг ойлгоод жаал самгардав. Учир нь Гу эмч бас цус сорогч байх нь гэж таасан Юн Буг бүр гайхалд баригдан тэдэн рүү ээлжлэн ширтэнэ.

"Алив, орцгоо. Гадаа даарах нь байна!"

Тэд байшин руу орон, Ри Жин гадуур хувцсаа тайлж тавиад өрөө рүүгээ явав. Тэр зуур Юн Буг буйдан дээр сууж үлдэхэд Гу эмч Ри Жин-ий араас явж, өрөөнд нь оров.

"Чамайг найзгүй гэж боддог байлаа"

"Найз?"

Тэрхэн зуур Ри Жин найз гэх үгийг өлгөн авч, хэсэг тээнэгэлзэн бодов. Юн Буг үнэхээр түүний найз гэж үү? Харахаас ч огиудас цутгаж, нүд нь хорсдог байсан хүнтэй нэг л мэдэхэд салж хагацаж боломгүй найзууд болчихсон байгааг Ри Жин одоо л бодон анзаарах шиг болов.

In Your HeartWhere stories live. Discover now