Tomato Juice

296 49 5
                                    

Ри Жин өлссөндөө ходоод нь наалдах шахаж, тартагтаа тулан, залууг эгээ л хоол нь өөрөө гүйгээд ороод ирсэн аятай нүдээр харж байв. Болохгүйг мэдэх ч тэвчээр нь алдарч байв.

"Ри Жин?"

Ри Жин тайвшрах санаатай гүнзгий амьсгаа авч, атгасан гараа суллахад хумсны шигдсэн мөр алган дээр нь үзэгдэнэ.

"Болохгүй, Ри Жин! Тайвшир. Түүнийг алчихвал чи аюулд орно" *бодол*

Юн Буг түүн рүү жуумалзан ширтэж, хэзээ ч түүний ийм төрхийг үзэж өнгөрсөнгүй тул сонирхон харсаар сууна. Харин Ри Жин хөргөгчөөс улаан лоолины шүүс гэсэн бичигтэй саванд савласан цусаа гаргаж жаахныг ууж тайвширчхаад буцаагаад хийв. Учир нь маргааш өглөө хүртэл түүнийг хангалттай цатгах хэмжээний байсангүй.

Тэгээд хоёр давхарын өрөөндөө орж огт тайлаагүй гутал хувцсаа гэрийн хувцсаараа сольж өмсөн буулаа. Тэр нүдний шилгүй, үсээ дээрээ боож, богино өмд нимгэн цамцтай, ирсэн залууг тоох ч үгүй юм хийн зогсох нь Ри Жин-ий урьд хожид хэзээ ч олны нүдэнд үзэгдээгүй дүр зураг байсанд Юн Буг багагүй цочирдов.

Бороо ч зогсох шинжгүй, мөн гадаа ч нилээн харанхуй болсон тул залуу арга буюу түүнээс гэрт нь хоноглохыг гуйхаар зэхлээ. Тэгээд Ри Жин-ий дэргэд ирж зогсов.

"Кхм... Нөгөө Ри Жин-а?"

"Юу?"

Энэ Ри Жин-ий амнаас сонссон түүний анхны үг байлаа. Залуу хэзээ ч түүнийг тоодоггүй, нэг нүдээрээ ч харсан удаа үгүй учир тэр л дээ.

"Гэрийнхэн чинь хэзээ ирэх юм?"

Ри Жин түүний нүүр рүү эгцэлж харахад мөн л түүний царайг ингэж ойроос тогтож харсан анхны тохиолдол байв.

"Би ганцаараа амьдардаг"

Залуу зог тусав.

"Я.яагаад?"

"Чамд хамаагүй хэрэг"

"Тийм дээ, тэгвэл би танайд хоночхож болно биз дээ? Би машинтай яваа. Өглөө хамт сургууль руу явцгаая"

Юн Буг сургуулийн хачин охинтой машиндаа цуг суугаад явна гэхээс ой гутах ч жаалхан ятгах оролдлого хийсэн болов.

Ри Жин түүнийг тоолгүй доош харан цай найруулангаа: "Тэгэх хэрэггүй ээ, чи буйдан дээр унтаж болно. Харин өглөө би өөрөө автобусанд суугаад явчихна, чамтай хамт явахыг хүсэхгүй байна" гэх нь тэр.

Түүний энэ байдал залууд маш шинэлэг мөн дайчин зоригтой санагдуулах аж. Ри Жин хэзээ ч ийм байгаагүй, цаашдаа ч ийм байхгүй биз.

In Your HeartWhere stories live. Discover now