It is Not

237 49 8
                                    

"Сайн сууж байсан уу, эмээ?"

Юн Буг ухаангүй хэвтэх эмээгийнхээ дэргэд сандал татан суугаад хүйтэн гарыг нь атгалаа. Олдмол хүүхэд гээд эцэг эх нь үзэх ч үгүй байхад эмээ нь л түүнийг асарч тойглон, өдий хүргэсэн учир эмээдээ аминаасаа ч илүү хайртай билээ.

"Өнөөдөр анхны цас орсон. Таны дуртай улирал ингээд эхэлж байна. Би цасанд дургүй ч гэлээ өнөөдөр их сайхан өдөр байлаа"

Тэр эмээдээ энэ бүхнийг ярих зууртаа Ри Жин-ийг бодон инээмсэглэнэ.

"Эмээ, ийм хурдан хүнд дасаж болдог юм уу? Гэхдээ магадгүй бид хоёр хэзээ ч хамт байж болохгүй байх гэж айж байна. Та яагаад гэж гайхаж байна уу?"

Юн Буг хэсэг эмээ рүүгээ ширтэн чимээгүй суулаа.

"Би танд л гэж хэлье. Тэр охин...цус сорогч. Тэр цус сорогч учраас бид хамт байж болохгүй"

"Чи миний нууцыг задалчихлаа"

Юн Буг ард нь гарсан танил хоолойд цочин эргэж харвал Ри Жин хаалга налаад зогсож байх нь тэр.

"Чи энд...?"

"Аав маань энэ эмнэлэгт ажилладаг юм. Шаардлага гараад ирлээ"

"Тэгэхээр... Миний яриаг бүгдийг нь сонсчихсон уу?"

"Үгүй ээ, намайг цус сорогч гэж хэлэхэд л ирсэн"

Юн Буг санаа амран тайвшрав. Хэрэв тэр сонссон бол Юн Буг ч нүүр хийх газаргүй болох байлаа.

"Би орж болох уу?"

"Тийм ээ, болно. Ийшээ суу" гээд сандал татаж өгөв.

Ри Жин сандал дээр суугаад түүний эмээ рүү нэг харлаа.

"Сайн байна уу? Намайг Гу Ри Жин гэдэг. Юн Буг-ийн хэлсэн өнөөх цус сорогч охин нь"

Ри Жин ийн хэлээд хөнгөн инээд алдав.

"Чи ойрд их инээж байх чинь?"

"Өнөөдөр их сайхан өдөр байна. Миний дуртай үе эхэлж байгаа учраас инээгээд л, инээмсэглээд л явмаар санагдаж байна"

Энгийн үед Ри Жин инээх нь бүү хэл ингэж их юм ч ярьдаггүй, дуугүй хүн учир Юн Буг өвөлд талархаж байлаа.

"Эмээ, би ингээд явлаа. Танилцахад таатай байлаа" гээд Ри Жин өвөр дээрээ тавьсан цүнхээ үүрээд гарах гэхэд нь Юн Буг дуудан зогсоов.

"Чи... Чи маргааш сургуулийн цанын аялалд явах уу?"

"Үгүй ээ, би яагаад явна гэж?"

In Your HeartWhere stories live. Discover now