Rainy Day

175 27 21
                                    

"Сайн байна уу?"

Гу эмч өмнөө зогсох эрийг харсан дариудаа ухасхийн босч, хийж байсан ажлаа ч тас үлдээн түүн дээр очив.

"И Юн Буг?"

"Тийм ээ, та сайн сууж байв уу?"

Юн Буг том эр болжээ. Хоолой нь улам л тослог баргил болж, бүсгүйчүүлийн нүд унагам сайхан хархүү болж. Тэрээр Гу эмчтэй эр улсууд шиг гар барилцаад, өрөөний хөндлөн гулд байх буйдан дээр цомцойн суулаа.

"Сайн, их сайн байгаа. Ри Жин-аас чамайг хол нүүсэн гэсэн сураг гарч байсан. Сайн явж ирсэн биз дээ?"

Уг асуултанд Юн Буг хаана суурьшиж байсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн талаар эвлэгхэн агаад товчхон хүүрнэв. Харин Гу эмчийн амнаас гарсан тэр нэр, бүтэн хоёр жил санагалзан суусан тэр хүний нэр гарч буйг дуулаад сэтгэл зүрхэнд нь хур буух шиг болж, сандрахдаа гарынх нь алга хүртэл хөлөрч байх нь тэр.

Тэд аар саархан зүйлс ярьсаар хэсэг хугацааг авсны дараа Гу эмч сэдвийг улам л доош татан гүнзгийрүүлж байв.

"Өнгөрсөн жилүүдэд Ри Жин-ий бие нилээдгүй сайжирсан ч хааяа нэг өвдөх нь гарч л байв. Магад хэн нэгнийг санаж өгүүлсэнийх байх. Нэгэнт чи надтай ирж уулзсан юм хойно энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан нь дээр байх"

"Би таны юу ярих гэж байгааг мэдэж байгаа. Тиймээс л би нүүсэн юм"

"Их ухаантай алхам хийж. Харин миний хувьд тийм байсангүй. Би гаргасан алдааныхаа үр дүнд хайртай эмэгтэйгээ алдаж, охиноо ч эхгүй болгочихсон"

Юн Буг үүнийг сонсоод шууд л дуугаа хураан, газар шагайв. Тэр ч бас энэ аюумшиг дагуулсан алдааг гаргаж хайртай эмэгтэйгээ бүр мөсөн алдах вий гэсэн айдастай байсан, магад одоо ч тэр айдаг байх.

Гу эмч үргэлжлүүлэн,

"Цус сорогчид дэндүү дур булаам байгаа биз? Харамсалтай нь бид хувь тавиланг зөрчиж болохгүй. Жинхэнэ хайрын түүх нэгэнтэйгээ нийлэх тавилантай байдаг ч бидний хувьд тийм биш бололтой"

Гу эмч энэхүү цэл залуухан улсуудын дүрэлзэх нандин хайрыг хамгийн ихээр ойлгож, тэдний өмнөөс өр зүрх нь эмтэрч байлаа.

"Би дахин энэ бүхнийг эхлүүлж түүний амь насыг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Гэвч би түүнийг хэзээ ч мартахгүй ээ"

Юн Буг чин зүрхнээсээ ийн өгүүлсэний дараа босч зогсоод ганган хүрмээ нэг янзалж аваад бөхийн,

In Your HeartWhere stories live. Discover now