Another Vam...

259 48 10
                                    

Юн Буг одоо л түүнийг яагаад олон хоног хоол идэхгүй байсныг, гэртээ яагаад хүнс авдаггүйг мөн тэр улаан лоолины шүүс жинхэнэ биш болохыг ухаарах шиг болов. Тэр хар хурдаараа зугтаад гүйхийг хүссэн ч хуруу нь ч хөдлөхгүй, болсон явдалд итгэж ч өгөхгүй зогсоно.

Энэ удаа тэр хөлөө хөдөлгөв. Хойш нь биш, урагш нь. Ри Жин рүү дөхөж очин газар ухаан султай, ядан ядан амьсгалах залуу руу хараад, түүн рүү нэг харав. Уруулыг нь тойрч хүрэн цусаар будагдсан нь сарны гэрэлд үзэгдэх аж. Бүр ч болоогүй, яг л жинхэнэ алуурчин аятай гартаа хар бээлий углажээ.

"Чи түүнийг яах гэж байна?" гэж Юн Буг түүнээс харц салгалгүй асуулаа.

"... Гүйцээх хэрэгтэй"

"Юу гэсэн үг юм?"

"Тэр одоо ч амьд байна... Гүйцээж алах ёстой"

Юн Буг хэсэгтээ өр өвдөм тарчлан хэвтэх залуу руу ширтэв.

Тэгснээ Ри Жин-ий нүд рүү эгцлэн харж: "Тэгвэл ал!" гэх нь хачин тайван сонстлоо.

"Би үүнийг чиний нүдэн дээр хийж чадахгүй. Гуйя, яг одоо буц!"

"Ойлголоо"

Юн Буг толгой дохиод цааш харан алхаж эхэллээ. Харин Ри Жин өнөө залууг гүйцээж орхиод түүний араас байшин руугаа явав. Зочны өрөөний гэрэл асаалттай, Юн Буг буйдан дээр толгойгоо барин суужээ.

Ри Жин-ийг ирэхийг хараад огцом өндийж: "Яг одоо надад юу болоод байгааг тайлбарласан чинь дээр шүү" хэмээн ширүүхэн дуугарав.

Гэтэл Ри Жин: "Миний амьдралд битгий оролц!" гээд тоох ч үгүй өрөө рүүгээ явах нь тэр.

Юн Буг түүний араас явъя юу гэснээ больж, нэгэнт нүдээр үзсэн зүйлдээ итгэхээс өөр замгүй үлдлээ. Зөвхөн ном зохиол, киноноос л харж явсан тэр аймаар зүйл үнэхээр бодит амьдрал дээр орших боломжтой гэж үү? Юн Буг үүр цайтал энэ талаар бодож суусаар хичээлдээ явах ёстой тул арай ядан босч угаалгын өрөө оров.

Харин энэ зуур бүх үнэн нь ил болсон Ри Жин түүний царайг ч харахаас эмээн сууна. Гэсэн ч л бас хичээлээ таслахыг хүссэнгүй, хачин хувцсаа өмсөөд доош буухад угаалгын өрөөнөөс ус гоожих чимээ гарч байлаа. Ри Жин түүнийг шүршүүрт орж байна хэмээн санаад цүнх саваа бэлдэж энэ тэрүүгээр холхих зуурт Юн Буг ч үсээ арчсаар гарч ирэв.

Ри Жин бушуухан түүнтэй зөрөн угаалгын өрөө рүү орон хаалгаа тас цоожлоод, нүүр гараа угаалаа.

In Your HeartWhere stories live. Discover now